Categories
мэдээ нийгэм

Д.Сарангэрэл сайдыг огцрохыг шаардсан жагсагчид хэвлэлийн бага хурал хийв

Гэрэл зургуудыг У.Уранбилэг

Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардаж хоёр сар гаруй жагсаад байгаа иргэд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдэн хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Жагсагч М.Цэнддаваа:

“Иргэд бид жагсаал хийгээд хоёр сарын нүүрийг үзээд байна. Монголын нүүр царайг дэлхий нийтэд тэмбүү өвчнөөр гутаан доромжилж байгаа нь байж болохгүй үйлдэл билээ. Мэргэжлийн бус сайд монголчуудыг үнэхээр үл тоогоод удлаа. Бидний тэмцэл үр дүнд хүрэхгүй байгаа тул бид тэмцлийн өөр хэлбэрт шилжихээс өөр сонголт алга. Бид Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг 72 цагийн дотор суудлаасаа буухгүй бол улс төрийн суулт хийх болно” гэлээ.

Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд ТББ-ын тэргүүн Г.Хажидмаа:

“Бид огцрох шаардлагаа хүргүүлсэн боловч ямар ч хариу мэдэгдэл ирсэнгүй. Д.Сарангэрэл сайдыг бүтэн сар хайж байна. Хөгшин настай, нялх хүүхдээ тэврээд ирсэн эмэгтэйчүүдтэй нэг ч удаа уулзсангүй. Эрүүл мэндийн яаман дээрээ ч ирсэнгүй.

Ардын нам нэг зүйлийг нөгөөгөөр нь дараад сурчихсан. Сүрьеэ өвчнийг тэмбүү өвчнөөр дарлаа. Маш олон иргэдээ гутаан доромжилж, эрх ашигт нь нөлөөллөө. Ахуйн замаар халддаг энэ өвчний талаар дэлхийгээр нэг тараагаад гадаадад буй монголчууд нүүр хийх газаргүй болоод байна. Олон улсын байгууллагууд хүртэл шуугьж, амтай болгон нь Монголыг ярьж байна. Сайд аа, ёс зүйн өндөр хэм хэмжээгээ барьж огцрохыг бид танаас шаардаж байна” гэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *