Categories
мэдээ улс-төр

Д.Сарангэрэл гишүүн эндүүрээд хэлчихэв үү, цахим бол дайн биш

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл саяхан чуулганы хуралдааны үеэр үг хэлэхдээ “Бид цахим дайнд ялагдаж байна. Энэ байдлаар бид орон нутгийн сонгуульд оролцох юм бол ялалт байгуулж чадахгүй” хэмээн хэлсэн билээ. Д.Сарангэрэл гишүүний хувьд сэтгүүл зүйн гал тогооноос УИХ-д гарсан хоёр гишүүний нэг. Гэтэл “ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэгчээр цахим ертөнцийг буруутгаж, өөрсдийн үйл ажиллагаанд нь саад болж буй мэтээр зарлах нь ёс зүйд нийцнэ гэж үү.

Өнөөдөр интернэт, цахим орчин дэлхий дахиныг нэгэн цэгт холбож чаддаг хамгийн хүчирхэг хэрэгсэл болсон, цахим орчин бол ард түмний нүд чих болж байна. Монголд цахим хэрэгсэл ингэж хүчтэй хөгжиж байгаа нь ардчиллын бодит биелэл шүү дээ. Ард түмэн төр засаг, эрх баригчдын хийж буй алдаатай үйлдлийг шүүмжилж, өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг энэ талбарыг яагаад ашиглаж болдоггүй юм бэ. Үүнийг МАН-ын хуучинсаг гишүүд ойлгохгүй байна уу, эсвэл эндүүрээд ийм үг хэлчихэв үү.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *