Ганга нуурын
ширгэлт юунаас болж байгаа талаар БОАЖЯ-ы Усны нөөцийн хэлтсийн мэргэжилтэн
Д.Сайханжаргалаас тодрууллаа. Тэрээр “Биднийг очиход нуурын арав хүрэхгүй
хувьтай үлдсэн усан толион дээр цөөн тооны бор галуу, хун шувууд бөөгнөрч
харагдсан. Гол асуудал нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр үүссэн
гэж дүгнэж байна. Энэ зун долоо, наймдугаар сард Дарьганга суманд агаарын
температур олон жилийн дунджаас нэгээс арван хэм хүртэл өсч, харин хур
тунадасны хэмжээ эсрэгээрээ олон жилийн дунджаас бага буюу 20 орчим хувь нь
орсон байгаа юм. Мөн Ганга нуурын орчимд байрлах 37 өрхийн гуч гаруй мянган мал
Ганга нуур, Дагшин булаг, Баян булгийн уснаас ундаалж, бохирдуулж байгаагаас
болж ийм байдалд хүрчээ” гэлээ.