Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөшигийн хөндийн нисэх буудлын захирлаар УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролыг томилжээ. Өнгөрсөн долдугаар сарын 4-нд уг нисэх буудлыг үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Энэхүү томилгоотой холбогдуулан түүний товч намтрыг танилцуулъя.
Боловсрол:
- 1981 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль
- 1986 онд Улсын багшийн дээд сургуулийг математикийн багш мэргэжлээр
- 2003 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн
Ажилласан байдал:
- 1986-1987 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд Математикийн багш
- 1987-1989 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд хичээлийн эрхлэгч
- 1989-1990 онд Туул хорооны Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга
- 1990-1991 онд Нийслэлийн 10 жилийн 32 дугаар дунд сургуулийн хичээлийн эрхлэгч
- 1991-2000 онд Отгонтэнгэр дээд сургуулийн ректор
- 2000-2004 онд УИХ-ын гишүүн
- 2004-2008 онд Отгонтэнгэр их сургуулийн ерөнхийлөгч
- 2008-2009 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
- 2008-2012 онд УИХ-ын гишүүн
- 2012-2016 онд УИХ-ын гишүүн
- 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд
- 2016 оноос УИХ-ын гишүүн
- 2016-2017 онд Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
- 2019-2020 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга.