Categories
мэдээ улс-төр

Д.Оюунхорол сайд тайлбар хийв

Миний ярьсан зүйл сүүлийн үед нийгмийг хоёр талцуулж байгаа учир өнөөдөр тайлбар хийж байна. Жуулчлалын салбарт 2016 онд 54 мянган хүн ажиллаж, 404 мянган жуулчин ирсэн байна. Монголын эдийн засагт нийт 312 сая ам долларын орлогыг оруулжээ. Энэ салбар бол утаагүй үйлдвэрлэл явуулдаг, ашиг орлого нь жигд хуваарилагддагаараа онцлог салбар юм.

Эдийн засгаа яаж солонгоруулж, ард түмнээ ашиг орлоготой байлгах вэ гэдэг дээр улс маань арга хэмжээ авч байгаа. Өнгөрсөн жил Хятад улсын 120 сая жуулчин 125 тэрбум доллар аялалдаа зарцуулсан байна. Тиймээс бид яагаад энэ жуулчдыг татаж болохгүй гэж. Тиймээс 6-9 сарын хооронд монголд ирэхийг хүсч байгаа жуулчдыг оруулж ирэх аргыг бид зоригтой хайж байгаа юм. Уул уурхай ажиллуулснаас илүүтэйгээр манай улс байгаль орчиндоо ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ бол өвөг дээдсээс үлдээсэн баялагаа жуулчлахыг хүсч байгаа дэлхийн хүмүүст нээж өгөх үүрэгтэй гэсэн үг юм.

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр яваад байгаа гитартай зургийн талаар асуусан сэтгүүлчийн асуултад тэрээр хариуллаа. Тэрээр, “Би тэр зургийг гаргаж тавьсаныг хараад маш их гайхсан. Нэгдүгээр төрийн албан өрөөнд, төрийн сүлднийхээ дэргэд ууж согтуурсан юм биш. Би амьдралдаа худлаа ярихыг хүсдэггүй. Би улс төрд 20 жил явж байна. Хоёрдугаар би сонгуулийн өмнө охиныхоо өрөөнд энэ зургийг авахуулсан” гэв.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *