Categories
мэдээ нийгэм

Д.Отгонжаргал: Хэрэгт дахин шинжээч томилж, үзлэг хийж байна

Нийслэлийн цагдаагийн газарт ЦЕГ-аас сүүлийн үед гарсан дуулиант гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал: Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг гарсан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн үхлийн шалтгааныг тогтоох үүрэгтэй. Амь насаа алдсан байлдагчийн бие дээр толбо гарсан талаар зураг цахимаар тарсан байсан. Мөрдөн байцаагч нарт анагаах ухааны ойлголт бий. .

Мөрдөгч цогцост үзлэг хийхдээ шинжээч болон эмчийг оролцуулдаг. Дорноговь аймагт хийсэн шинжээчийн дүгнэлт дээр гаднаа ил гарах шархгүй гэж бичсэн байсан. Үүн дээр дахин шинжээч томилж, үзлэг хийж байна. Шалгалтын комисс Дорноговь аймагт ажиллаж байна.

Эхний байдлаар цэргийн алба хаагчид бие биедээ гар хүрсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа Энэ нь цэргийн алба хаагчийн амь хохироход нөлөөлсөн эсэхийг шалгаж байна. Ээлжийн ахлагч цэргийн алба хаагчид гар хүрч байгаа нь бичлэгт үлдсэн байсан. Энэ нь амь нас хохироход нөлөөлсөн эсэхийг тогтооно гэлээ.

Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн хувьд өмнө нь бусдад зодуулж байсан, хүчирхийлэлд өртөж байсан уу гэдгийг цагдаагийн нэгдсэн бүртгэлээс бид хайсан. Ямар нэгэн бүртгэл, баримт байхгүй байсан. Хэргийг шалгаж дууссан тул талийгаачийн өмгөөлөгч өчигдрөөс хавтаст хэргийн материалтай танилцаж эхэлсэн байна. Хэрэг гарснаас хойших гурван сарын хугацаанд мөрдөн байцаагчид талийгаачийн хувийн харилцаа, хань, хамсаатнуудын талаар өргөн хүрээтэй шалгах ажиллагаа явуулсан.

Гадуур яригдаж байгаа сэжиг, таамгуудыг бүгдийг шалгасан. Хохирогчийн ээжийг хүлээн авч уулзсан. Цагдаа нар хэргийг бүрэн шалгахгүй байгаа, өндөр албан тушаалтны хүүхэд холбогдсон зэрэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгаа шиг цагдаагийн байгууллага бусдын нөлөөнд автаж, нотлох баримтыг нууж хаасан зүйл огт байхгүй. Сэжиглэгдэж байгаа бүх хүнийг шалгасан. Эрүүгийн хэргийн оролцогчдыг нэр дурдах боломжгүй байдаг. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын нууц гэж бий. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиар хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *