Азийн наадамд өрсөлдөж буй боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Отгондалай Японы Сатоши Шимизүтэй мөнгөн медалийн төлөө тулалдаж, өрсөлдөгчөө буулган авлаа. Тэрээр өрсөлдөгчөө гурван үеийн турш 30:27, 30:27, 30:27-ын харьцаагаар илүүрхэж хожсон юм. Монголын боксын шигшээ багийн тамирчдаас эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд ОУХМ М.Нандинцэцэг хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Отгондалай ийн мөнгөн медалийн болзол хангаж, алтан медалийн төлөө тулалдахаар шалгарлаа. Тэрээр өнөөдөр алтан медалийн төлөө Филиппиний боксчин Чарли Суарестай тоглоно.