Categories
мэдээ нийгэм

Д.Одбаярт холбогдох хэргийг БНСУ-ын Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн гэж прокурорт шилжүүлжээ

Image result for Д.Одбаяр

ҮХЦ-ийн дарга Д.Одбаярт холбогдох хэргийг БНСУ-ын Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэмээн прокурорт шилжүүлж байгаагаа Инчеон хотын цагдаагийн байгууллага мэдэгдсэн байна. Түүнийг мөн бусдыг айлган сүрдүүлж, заналхийлсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэхээр төлөвлөж байгаа аж. Д.Одбаяр нь лхагва гаригт болсон байцаалтын үеэр “Би согтуу байсан. Тиймээс юу ч санахгүй байна. Хохирогч тэгж мэдүүлсэн бол би архины нөлөөнд автаж, тийм үйлдэл гаргасан байж магадгүй” гэсэн утгатай мэдүүлэг өгсөн байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *