Categories
мэдээ нийгэм

Д.Одбаярыг ҮХЦ-ийн даргын албан тушаалаас сайн дураараа огцрохыг шаардав

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяртай холбоотой асуудлаар ХҮН-аас мэдээлэл хийлээ. Тус намаас Д.Одбаярыг ҮХЦ-ийн даргын албан тушаалаас сайн дураараа огцрохыг шаардав. ХҮН-ын дарга Б.Найдалаа “Энэ бол Одбаяр гэдэг ганц хүний асуудал биш ээ. Монгол Улсад үүссэн бугширсан авлига, ёсзүйгүй асуудлын илрэл. Тиймээс Д.Одбаярыг ҮХЦ-ийн даргын албан тушаалаас огцрохыг шаардаж байна. Ийм алдаа гаргасан албан тушаалтнууд үг дуугүй огцорч байх ёстой. Үүнийг ямар ч дарга, монголчууд өмөөрөх ёсгүй. Ямар ч өршөөл байхгүй” гэдгийг хэллээ.

Монголын улстөрчид, өндөр албан тушаалтнууд алдаа гаргачихаад иргэдээсээ уучлал гуйж сураагүй байна. Тийм ёсзүй тогтоогүй. Тиймээс энэ удаа Д.Одбаяр ёсзүйн үлгэр дууриал үзүүлж, алдаа хийснээ хүлээн зөвшөөрөн, иргэдээс уучлал гуйгаад өндөр албан тушаалаасаа буух хэрэгтэй. Энэ нь нийгэмд ёсзүйн хэм хэмжээ тогтооход нэмэр болно гэсэн байр суурийг ХҮН-аас илэрхийлж байна. Мөн УИХ-аас ҮХЦ-ийн дарга Д.Одбаярт хариуцлага тооцохыг шаардав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *