Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй шүүх хуралдааныг наймдугаар сарын 12-ны өдрийн 11:00 хүртэл хойшлуулжээ.
Монгол Улсын Эрүүл Мэндийн Яаманд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхээр маргааныг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан өчигдөр 17 цаг 25 минутад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.
Шүүхээс хүсэлт хэлэлцэх үе шатад хариуцагч Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамнаас шинээр томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцаж шүүх хуралдааныг хойшлуулах тухай, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн баримттай танилцаж шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүдийг хангаж, шүүх хуралдааныг наймдугаар сарын 12-ны өдрийн 11:00 хүртэл хойшлуулав.