ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Өчигдөр гурван лабораторид нийт 709 шинжилгээ хийхэд 708 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин “Алтанбулаг” боомтоор орж ирсэн ачаа тээврийн нэг жолоочийн шинжилгээнд коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн жолооч Казахстан улсын иргэн бөгөөд 39 настай, эрэгтэй. Тухайн хүнийг ХӨСҮТ-д татан авч эмчилнэ. Өнөөдөр гурван хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Ингээд батлагдсан тохиолдол 288 болсноос 217 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 71 хүний биеийн байдлыг үнэлбэл, 62 нь хөнгөн, 9 нь хүндэвтэр байна” гэв.
Categories