Categories
мэдээ нийгэм

Д.Нямхүү: 108 хүнд шинжилгээ хийсэн, халдвар илрээгүй

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Коронавирусийн халдварын сэжигтэй ...

ЭМЯ-наас өнөөдөр Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллийн үеэр, “2020 оны 4 дүгээр сарын 11-нд 108 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 99, тандалтын зорилгоор есөн хүнээс авсан шинжилгээний хариу багтсан. Өчигдөр Алтанбулагийн боомтоор 282 иргэнээ ОХУ-аас авчирлаа. Эдгээрээс 169 нь Улаанбаатарт ирсэн. Сэлэнгэд 2 зорчигчийг тусгаарласан. Бусад хүмүүсийг Амар, Асралт мед эмнэлэгт тусгаарласан. ХӨСҮТ-д 20 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаад шинжилгээ хийж байна. Халдвартай 12 хүний биеийн байдал сайн байгаа. Эмчилгээ таарч байгааг эмчлэгч эмч нар нь хэлсэн” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *