Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 259 мянган хүн шинээр COVID-19 халдвар авчээ

Д.Нарангэрэл: Дэлхийн таван тивийн 48 орон

ЭМЯ болон ХӨСҮТ-ээс цаг үеийн нөхцөл байдлын талаар тогтмол мэдээлэл хийж байгаа. Өнөөдрийн мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Дэлхийн 216 улс орон нутаг дэвс гэрт коронавирусийн өвчлөл бүртгэгдэж, 14.3 сая хүн өвчилж, 600 мянга гаруй хүн нас баржээ. Цар тахал эхэлж байхад гурван сарын хугацаанд нэг сая, дараа нь нэг сарын хугацаанд нэг сая нэмэгдлээ гэж ярьдаг байсан бол одоо өвчлөл 4-5 хоногт нэг сая тохиолдлоор нэмэгдэж байна.

8.4 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 5.1 сая энэ өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 259 мянган хүн шинээр “CоVID-19” халдвар авч, 5000 гаруй хүн энджээ.

24 цагийн хугацаанд Бразилд 34 мянга, Энэтхэгт 28 мянга хүн халдвар авчээ. ОХУ-д сүүлийн 24 цагт 6234 хүн шинээр халдвар авч, 124 хүн нас барсан. Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл 32-42 тохиолдлоор нэмэгдсэн нь өвчлөл буурах хандлагатай байна. Мөн Эрхүү хотод өвчлөл эрчтэй нэмэгдэж 186 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Манай улсын хувьд өчигдөр 68 хүн ажиглалтад шинээр орж, 110 хүн ажиглах байраас гэрийн тусгаарлалт руу шилжин, одоогийн байдлаар 2769 хүн тусгаарлан ажиглах байранд байна. Үүнд, 1-5 насны 194 хүүхэд, 109 жирэмсэн эмэгтэй, 327 архаг хууч өвчтэй хүн ажиглах байранд байгаа. Эдгээр иргэдэд 41 их эмч 70 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Үүргийн онгоцоор ирсэн иргэдээс Цэргийн төв эмнэлэгт 52 хүн эмчлэгдэж байгаагаас эрчимт эмчилгээний тасагт 4 хүний биеийн байдал хүнд байна.

24 цагт 119 дугаарт 134 дуудлага ирж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэл зүйн шинж тэмдгийн талаар зөвлөмж, зөвлөгөөг авсан. Гадаадаас холбогддог шуурхай 119 апп-д гадаадаас АНУ, Аьстрали, Австри Улсаас 3 иргэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл авсан. Иргэд бидэнд байнга өгч байгаа асуудал бол иргэдийн анхаарал суларсан амны хаалт зүүхгүй бөөнөөрөө их явж байна гэдэг санал шүүмжлэл байна.

Өвлийн улиралд улирлын томуу нэмэгддэг. Энэ үед коронавиусийн өвчлөл улам нэмэгдэнэ. Тиймээс богинохон хугацаанд хүн бүр өөрийгөө ирэх өвөлдөө бэлдэн дархлаагаа сэргээх хэрэгтэйг эрдэмтэд зөвлөжээ“ гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *