ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Шинээр бүртгэгдсэн Тажикстан улсад дөрвөн сарын хугацаанд өвчлөл бүртгэгдээгүй байсан ч өчигдөр 15 тохиолдол болжээ. ДЭМБ-аас анхааруулж байгаа нэг зүйл нь хамт олон, ажлын байр дээрээ халдвар тархаах явдал бүх өвчлөлийн 40 хувийг эзэлж байна гэж үзсэн. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас байгууллагуудыг COVID-19 халдвараас сэргийлэх зөвлөмж гаргасан. Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнөөдрөөс зарим сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээж байгаатай холбоотойгоор халдвар хамгааллын дэглэмийн зөвлөмжийг гаргаад байна.
Үүнд:
- Нэг удаа 10 хүртэлх хүнтэйгээр, цөөн цагаар хичээллэх,
- Аль болох цахимаар мэдээлэл хийх,
- Ширээнүүдийн хоорондын зайг 1.5 метрт байрлуулах,
- Ном, дэвтэр, флаш зэргийг хоорондоо солилцохгүй,
- Анги, танхимд хувцас сэгсрэхгүй, өлгөхгүй байх,
- Анги, танхимд хооллохгүй байх зэргийг багтаасан.
Мөн хүүхдээ гадуур дагуулж явахгүй байх, дагуулж явах шаардлагатай бол амны хаалт заавал зүүлгэх хэрэгтэйг дахин сануулж байна” гэв.