Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нарангэрэл: Дарханд батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтлын 62 хүнийг тусгаарлалаа

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн хурлаар коронавирусийн халдварын шинжилгээний талаарх мэдээллийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнөөдөр 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш хугацаанд коронавирусийн халдварын тохиолдол нэгээр нэмэгдлээ. Өвчлөл Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт бүртгэгдээд байгаа.

Дархан-Уул аймгийн тохиолдлыг анх түргэвчилсэн оношлуураар шинжилж, эерэг гарсан тул PCR шинжилгээг хийж, баталгаажуулсан. Түүний ойрын хавьтал 62 хүнийг тогтоон тусгаарлаад байна. Үүнтэй холбоотойгоор нийслэл хот, Дорноговь, Налайх, Говьсүмбэр аймгуудад тандалт судалгааг эрчимжүүлэн хийж байна” гэлээ.

Нийслэл хотын кластер багц өвчлөлтэй холбогдуулан иргэдийг 18 оношилгооны цэг болон ӨЭМТ-үүдэдкоронавирусийн халдвар илрүүлэх түргэвчилсэн оношилгоонд хамруулж байна. Одоогоор 6,764 хүн түргэвчилсэн шинжилгээнд хамраагдаад байна. Сайн дурын шинжилгээ өгөхийн тулд иргэд утсаар цаг авах ёстой гэдгийг тэрбээр мөн хэлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *