Categories
мэдээ нийгэм

​Д.НАРАНГЭРЭЛ: 24 цагийн хугацаанд 253,000 хүн шинээр халдвар авч, 5,000 гаруй хүн нас баржээ

Сүүлийн хоногт манай хөрш ОХУ-д 4,747 хүн халдвар авч, 65 хүн эндсэн бол БНХАУ-д 23 тохиолдол шинээр бүртгэгдсэний 14-г гадаад улсаас зөөвөрлөгдсөн гэж үзжээ.

Япон улсад өчигдөр 493 хүн шинээр халдвар авч, 13 хүн эндлээ. БНСУ-д 280 хүн халдвар авсны 16 тохиолдлыг гадаад улсаас зөөвөрлөгдсөн гэж үзжээ. Тус улсад халдвар нэмэгдэх болсон тул гадаа, дотоод бүх орчинд амны хаалт зүүхийг шаардаж байна.

Дэлхий дахинд хийгдэж байгаа судалгаа шинжилгээнүүдээс тоймлон хүргэе.

  • Энэ жил улирлын томуугийн вакцин маш чухал бөгөөд хүн бүр дархлаажуулалтад хамрагдах хэрэгтэйг ДЭМБ зөвлөж байгаа. Тиймээс АНУ-ын Пенсивань мужийн эрүүл мэндийн байгууллагууд томуугийн вакцин хийлгэх нь чухал гэдгийг онцлон зөвлөж байна.
  • Хонг Конгт 36 настай эрэгтэйд коронавирусийн халдвар аваад эдгэрснээс 142 хоногийн дараа дахин халдвар илэрсэн байна. Эхний удаа халдвар авахад өвчний шинж тэмдгүүд илэрч байсан бол хоёр дахь удаа халдвар авсны дараа ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй хөнгөн балархай хэлбэртэй байжээ.
  • Өвчлөл буурч байсан орнуудад дахин халдвар гараад байгаа. Тухайлбал, Сингапурт ажилчдын байранд нэг сар орчмын дараа дахин халдвар гарч, одоогоор 51 хүн өвчлөөд байна.
  • Чех, Грек улсад амны хаалт зүүх, зай барих аргыг бүх шатны байгууллагуудад мөрдөж байгаа. Мөн зарим сургалтыг цахимаар явуулж байна.

Манай улсын хувьд өчигдөр 20 хүн шинээр тусгаарлалтад орж, 8 хүн гэрийн ажиглалт руу шилжин, одоогоор 3,574 хүн тусгаарлан ажиглах байранд байна. Цэргийн төв эмнэлэгт 55 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас гурван хүний биеийн байдал хүндэвтэр байгаа” гэв.

Б.ОЮУНДАРЬ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *