УИХ-ын гишүүн Д.Мурат нь бэлгийн дарамт учруулсан талаар Баян-Өлгий аймгийн иргэн Б.Бахытгүл олон нийтэд өөрөө мэдээлсэн байдаг. Уг асуудалтай холбоотой элдэв янзын зураг олон нийтийн сүлжээгээр цацагдаж байсан. Харин Д.Мурат гишүүн “эвлүүлэг, гүтгэлэг” хэмээн тайлбарлаж байсан юм. Тэгвэл энэ асуудлаас болж, УИХ-ын гишүүн Д.Мурат Б.Бахытгүлийн биед халджээ. Д. Мурат гишүүнийг “бүсгүйн биед халдсан, дарамт учруулсан” гэх асуудлаар хуулийн байгууллага сар гаруйн өмнө эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тодруулбал, Б.Бахытгүлийн биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээр Д.Мурат гишүүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийг үндэслэн, прокуророос яллагдагчаар татан шалгаж байгаа гэнэ.