Categories
мэдээ нийгэм

Д.Мөнх-Эрдэнийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал энэ сарын 10-н хүртэл хойшилжээ DNN.mn

Нийслэлийн прокурорын газраас ӨМӨЗО-ны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнийн хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр байсан ч өмгөөлөгч Н.Галбадрах Хөгжлийн банкны хуралд оролцож байгаа, шүүгдэгч Д.Батмөнх шинээр өмгөөлөгч авсан гэх үндэслэлээр хойшилж, энэ сарын 10-нд товлогджээ.

Сануулахад, түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, Мөн Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б, Богдхант Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан П нарт албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *