Categories
мэдээ улс-төр цаг-үе

Д.Мөнх-Эрдэнийг УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр томилжээ

Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суух ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр томилогджээ. Тэрээр “УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбатаас үнэмлэхээ гардаж авлаа. Төрийн ордны дотоод журам болон холбогдох хууль тогтоомжийг хүндэтгэж ажиллах болно” хэмээн цахим хуудсаараад дамжуулан мэдэгдлээ.

Д.Мөнх-Эрдэнэ нь АН-ын гишүүн бөгөөд сүүлийн үед цахим хуудсаараа дамжуулан эрх баригчдын үйл ажиллагааг хурцаар шүүмжилж олны анхаарлыг татаад байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *