“Рио-2016” олимпийн эрх олгох чөлөөт бөхийн олон улсын тэмцээн “Буянт-Ухаа” спортын төв ордонд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээнд өрсөлдөж буй 97 кг-ын Азийн аварга Д.Хүдэрбулга өнөөдөр Унгарын бөх А.Смикийг 2:0-ээр ялж, шигшээ наймд шалгарлаа.
Тэрбээр эхний тойрогтоо Грекийн бөхийг оноогоор цэвэр ялсан билээ.