Categories
мэдээ нийгэм цаг-үе

Д.Хаянхярвааг 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарлаа

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн албаны бус хувийн оффиссын өрөөнд АТГ-аас нэгжлэг хийж, гэмт хэргийн ул мөр илэрсэн тул 48 цаг саатуулаад байв. Түүнийг цагдан хорих хугацаа өнөөдөр дуусгавар болсон.

Прокурорын байгууллагаас түүний цагдан хорих хугацааг сунгах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсний дагуу шүүх хуралдааныг өнөөдөр зохион байгуулав.

Шүүхээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярвааг 30 хоног цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *