Categories
мэдээ нийгэм

Д.Жигжиднямаад Эрүүгийн хэргийн шүүхээс хилийн хориг тавьжээ

Image result for Д.Жигжиднямаа

1

ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нийлэлийн прокурорд хүргүүлсэн саналын дагуу “Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямааг яллагдагчаар татсан талаар мэдээлэл гарсан билээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж дүүгийнхээ хувийн компанийн дансаар их хэмжээний мөнгө угаасан хэргээр шалгасан. Тухайн хэрэгт холбогдуулан Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямааг яллагдагчаар татсан тул шүүхээр шийдэгдтэл гадагшаа ямар нэгэн ажлаар явахгүй байхыг сануулан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс хилийн хориг тавьжээ. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлэгчдийн болон Ерөнхий хорооны хурал болсон. Уг хурлаар Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа, хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл нарыг албан үүргээс нь чөлөөлнө гэсэн мэдээлэл байсан. Гэвч хуралдаанаар дээрх хоёр албан тушаалтныг хэвээр үлдээж зарим орлогч дарга нарыг шинээр томилсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *