Categories
мэдээ нийгэм

Д.Жавхлан хүүд амьдрал бэлэглэе

#ЖавхланХүүдАмьдралБэлэглэе

Увс аймгийн Өмнөговь сумын харьяат Даваажавын Жавхлан тархины боргоцой булчирхайн хорт хавдартай хэмээн оношлогджээ. Тэрбээр сумынхаа сургуульд амжилттай суралцан, үеийн нөхөдтэйгөө мөр зэрэгцэн суралцаж яваад гэнэт толгой нь өвдөж эхлэн аймаг болон сумын эмнэлэгт онош тогтоох боломжгүй болсон байна. Улаанбаатар хотод 2021 оны дөрөвдүгээр сарын 17-нд ирж, онош тодруулахад эмч мэргэжилтнүүд “Тархины боргоцой булчирхайн хорт хавдар” хэмээн оношилжээ.

Хүүгийн хорт хавдрыг эмчлүүлэх хүсэлтийг БНСУ- руу явуулж, “Асан” эмнэлгээс хавдрыг яаралтай эмчлэх боломжтой гэсэн баярт мэдээг хүлээн авчээ. Иймд та бүгдийгээ хагалгааны зардал болох 250 сая төгрөгт сэтгэлийн хандив өргөн, хүүд амьдрал бэлэглэхийг чин сэтгэлээсээ хүсч байна. Хорт хавдартай хүүд тусалж өглөг буяны гараа сунгана гэдэгт сэтгэлийнхээ гүнээс итгэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *