БНХАУ-ын Шиамен хотноо арваннэдүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Азийн Оюутны спортын холбооны Ерөнхий Ассамблей хуралдаж байна. Хуралд Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Баясгалан, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, “Мон-Алтиус” дээд сургуулийн захирал М.Өсөхбаяр нар оролцож байна.
Өчигдөр хурлын үеэр зарим сонгууль болж, Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан Азийн оюутны спортын холбооны Дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ.