Categories
мэдээ нийгэм

Д.Гантулгад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хоёр жилийн хугацаанд хүчингийн хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Тэгвэл уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов гарчээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүчиндэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.9.27/ 10:00 цагт товлогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Д.Гантулгад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, энэ сарын 17-нд шүүхээр боллоо

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр буюу долдугаар сарын 3-ны баасан гаригт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болов. Тус хэлэлцүүлэгт нийслэлийн прокурор Н.Амарсанаа, яллагдагч Д.Гантулга, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, хохирогчийн өмгөөлөгч Э.Хашчулуун нар оролцжээ. Хохирогч Ч.Наранзаяа дээрх урьдчилсан хэлэлцүүлэгт биечлэн оролцоогүй байна.

Яллагдагч Д.Гантулга хүсэлт гаргах эрхээ эдэлнэ гэснээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг баасан гаригт 11:00-15:00 цаг хүртэл үргэлжилжээ.

Хохирогч Ч.Наранзаяагийн хувьд Д.Гантулгын үйлдсэн гэх гэмт хэргийн улмаас сэтгэцэд нь өөрчлөлт орсон гэж гомдол гарган, улмаар шүүх хуралдаанд сэтгэл мэдрэлийн эмч оролцуулах, дахин хоёр өмгөөлөгч нэмэх, өөрийн төрсөн эгч Ч.Саранзаяагаа гэрчээр оролцуулах зэрэг хүсэлтэй байгаа ажээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллагдагч Д.Гантулгын хүсэлтийг шууд шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүсэж байх тул гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлаар түүний хүсэлтийг шийдвэрлэх захирамж гарсан байна. Улмаар Д.Гантулгыг шүүгдэгчээр татаж, түүнд холбогдох хэрэгт гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлыг энэ сарын 17-ны өдрийн 10:00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр шийдвэрлэжээ. Шүүх хурлыг шүүгч Б.Ариунхишиг даргалан явуулах юм байна.

Өнгөрсөн долдугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулга гэм буруутай нь тогтоогдвол таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлнэ хэмээн мэдээлсэн билээ.

Ч.Наранзаяа гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж буй Д.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Үүнд:

12.1 дүгээр зүйл. Хүчиндэх

1. “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *