Categories
мэдээ улс-төр

Д.Ганхүүд холбогдох хэрэг шүүхэд шилжлээ

Эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдаас хахууль авахыг завдсан гэх үндэслэлээр Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Ганхүүд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн саатуулсан.  Түүнийг Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Рояал хаус” зочид буудлын болон орон сууцны барилгын цахилгааныг ХӨСҮТ-ийн цахилгаанаас нууцаар татаж, тус төвийн хоёр цахилгаанчинд хахууль өгсөн, Баянгол дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сайхан” төв дэх шөнийн цэнгээний газрынхнаас хахууль авсан хэрэгт буруутган шалгасан мэдээлэл бий. Түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дуусчээ. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх гэм буруутай эсэхийг нь тогтоох учиртай ч шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хурлыг элдэв шалтгаан тоочин хойшлуулсаар байгаа аж.