Categories
мэдээ улс-төр

Д.Ганбат Украин руу хүмүүнлэгийн тусламж илгээх санал гаргалаа || DNN.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд санал хүргүүлжээ. Тус саналд Засгийн газар Украин улсын дүрвэгсэд, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудад зориулан хүмүүнлэгийн тусламж хүргүүлэх хэрэгтэй хэмээн дурдсан байна.

Тэрбээр “Хүмүүнлэгийн гамшиг нүүрлэсэн энэ бэрх цагт НҮБ-ын гишүүн, бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улсыг дэлхийн соёлт хүн төрөлхтөн ажиглан харж байгаа. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, гадаад бодлогын тулгуур зарчмыг мөрдлөг болгон, Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран Украин улсын дүрвэгсэд, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудад хүмүүнлэгийн тусламжийг ойрын хугацаанд Засгийн газраас зохион байгуулж явуулах зарчмын саналтай байна. Бид хүмүүнлэг ардчилсан байх Үндсэн хуулийнхаа зарчмыг мөрдөхгүй бол тодорхой хугацааны дараа дэлхийн хамтын нийгэмлэгийн болон ирээдүй хойч үеийн өмнө ёс суртахуунгүй, ичгэвтэр байдалд орж болзошгүйг Танд сануулах нь зүйтэй. Мөн Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу Украины Засгийн газрын тэтгэлгээр 100-аад оюутан тус улсад суралцаж байгаа болно. Тухайн нөхцөл байдлын улмаас цаашид суралцах боломжгүй болон эх орондоо ирсэн оюутнуудын хичээл сурлагыг нь тасалдуулахгүй байх, цааш үргэлжлүүлэн суралцах боломжоор хангах тал дээр онцгой анхаарч, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллахыг хүсч байна” хэмээсэн аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *