Categories
мэдээ нийгэм

Д.Эрдэнэсувд: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудаж байцаалт авсан

Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Д.Эрдэнэсувд цаг үеийн асуудлаар сая мэдээлэл өгөв.

Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар “Монголын зэс” корпараци, ХХБ-ны холбогдох удирдлагуудыг шалгаж байгаа талаар мөн УИХ-ын нэр бүхий таван нэр бүхий гишүүнийг ЖДҮХС-гаас зээл авсан асуудалтай нь холбогдуулж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулсан байгаа. Мөн сүүлийн үед С.Зоригийн амь насаа алдсан хэрэгт холбогдуулан хууль хяналтынхныг ч саатуулсан байгаа талаар мэдээлэл хийлээ.

Хяналтын прокурор Д.Эрдэнэсувд “Тавантолгойн нүүрсний ордны хөрөнгө оруулалтыг улсын хуулиар батлуулах гэж байсан ажлыг Ерөнхийлөгчийн зүгээс тодорхой баримт хүсэлт гаргасны үндсэн дээр шалгуулахаар болсон. Үүнд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэсэн зүйл ангиар хэрэг бүртгэл нээн шалгаж байна.

Энэ хэрэгт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудаж байцаалт авсан. Мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байна.

Уран зургийн галлерайгаас зураг хурааж авсан гэх асуудалд Хан-Уул дүүргийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байгаа.

Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудтай холбоотой хэргийн тухайд гэвэл “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Оросын компаниас 400 сая ам.доллараар худалдаж авсан. Энэ мөнгөний эх үүсвэр нь тодорхойгүй байгаа учраас ЭЦГ болон АТГ-аас хамтарсан шалгалт явуулж байна. Уг хэрэгт дөрвөн хүнийг шалгаж байгаа. О.Орхонг бол банкны чадварыг алдагдуулсан гэсэн зүйл ангиар шалгаж байна. Прокуророос хэргийг хянаж үзээд яллагдагчаар татах саналыг нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасан.

Учир нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авахаар санхүүжүүлсэн 400 сая ам.долларын эх үүсвэрийг хэрвээ төрийн мөнгөнөөс авсан бол тухайн үед ажиллаж байсан албан тушаалтнуудыг татан буулгах асуудал яригдана.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дээрх дөрвөн нэр бүхий хүнийг Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан, өгсөн хэрэгт шалгаж байгаа учраас одоогоор яллагдагчаар татах үндэслэлгүй байна гэж үзээд буцаасан.

С.Зориг агсны хэрэгтэй холбоотой өмнөх шүүхийн тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр явж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа хоёр албан тушаалтныг тухайн үед шалгалт хийж байсан хоёр тагнуулын ажилтныг саатуулсан асуудал байгаа. Энэ хэрэг нууцын зэрэглэлтэй учир нарийвчлан мэдээлэл өгөх боломжгүй байна.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байгаа. Албан ёсоор яллагдагчаар татаад хэрэг үүсгэсэн зүйл байхгүй. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр хоёр нэр бүхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн асуудал бий. Уг асуудал хөрөнгөжсөн асуудалтай холбоогүй. Өөр зүйл ангиар шалгасан байдаг.

Нэр бүхий таван гишүүнийг татсан. Мөрдөн байцаах албанаас нэмж хүний нэр өгөөгүй байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *