Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд АН-ыг удирдан оролцуулах сонгуулийн менежрээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг томилж, сонгуулийн штаб байгуулж, ажиллахыг үүрэг болгосон.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ардчилсан намын орон нутгийн сонгуулийн менежер Д.Эрдэнэбат өнөөдөр 15.00 цагт “Залуучууд” зочид буудлын гурван давхрын хурлын зааланд мэдээлэл хийхээр болжээ.