Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: УИХ-ын 26 мандат дээр зөвхөн нэг хүнийг сонгох маш харгис тулгалтыг оруулж ирж байна

Image result for Д.Эрдэнэбат

Даваа гаригт бүрт УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдаж, тухайн долоо хоногт чуулган, байнгын хороодоор хэлэлцэх асуудлын талаар байр сууриа нэгтгэдэг. УИХ дахь АН-ын зөвлөл өчигдөр хуралдсан бөгөөд хурлын талаар тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна. АН 2020 оны төсвийн төслийг хэлэлцэж байхад Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой заалтуудыг хэлж, сануулж байсан. Уламжлалт барилгуудыг дахин шинээр барих байсан ч хуучин хэв шинжийг хадгалах ёстой гэж өмнө нь бид байр сууриа илэрхийлсэн, одоо ч санал хэвээрээ. Нийт 539 тэрбум төгрөгөөс 2020 онд 91,7 тэрбум төгрөгийн л санхүүжилт гаргахаар тусгасан. Тэгэхээр энэ олон түүхийн барилгуудыг нурааж байгаа төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах ёстой гэж бид үзэж байна. Мөн НДШ-тэй холбоотой Ерөнхийлөгчийн хоригийг АН хүлээж авах ёстой гэж үзэж байна. Бид үүнийг өмнө нь ч эсэргүүцэж ирсэн. Түүнчлэн УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд Сонгуулийн тухай хуулийг хэлэлцсэн байна. УИХ-ын 26 мандат дээр зөвхөн нэг хүнийг сонгох маш харгис тулгалтыг оруулж ирж байна. Сонгуулийн тухай хуулийн процедурын асуудлыг Ажлын хэсгийн түвшинд зайлшгүй ярих хэрэгтэй гэж бодож байна. Хоёрдугаарт, Зөрчлийн хуульд маш том өөрчлөлт орж ирж байна. Зөрчлийн хууль бол сонгууль маргаантай болох дохио. Ноцтой үйлдлийг шууд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгах нь зөв. Маргааш Ажлын хэсэг хуралдана. Тэр хуралд АН-ынхан зарчмын саналаа тавих болно” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *