Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нарыг нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс өнгөрсөн долоо хоногт гаргасан. Уг шийдвэрийг Д.Дорлигжав болон өмгөөлөгч нар нь эсэргүүцэж нэхэмжлэл гаргасныг өнөөдөр /2019.01.16/ Хан-Уулын шүүхээр хэлэлцсэн ч өмнө гаргасан нэг сар цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.