АТГ-аас Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг дүүгийн хамтаар цагдан хорьсон. Д.Дорлигжав Ч.Бямбаа, Д.Баатар нарыг үргэлжлүүлэн хорих хүсэлтийг прокуророос Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн юм. Шүүхээс тэдэнд холбогдох хэргийг өнөөдөр 13:30 цагт хэлэлцэхээр товлосон. Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг дарамталж, дөрвөн сая ам.долларыг авсан гэх хэрэгт буруутган шалгагдах болсон юм. Ингэхдээ дээрх мөнгийг дүүгийнхээ дансаар дамжуулан авсан гэх мэдээллийг Т.Ганболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан.
Тэгвэл Д.Дорлигжав нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Шүүх хурлаар Д.Дорлигжав, Ч.Бямбаа, Д.Баатар нарыг прокурорын хүсэлтийн дагуу үргэлжлүүлэн нэг сар хорих эсэхийг шийдвэрлэх юм.