Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Дорлигжав: Иргэд маш том өөрчлөлтийг асар их хүсч байна DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2009 ОНЫ АРХИВААС…


Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ц.Элбэгдоржийн сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулагч Д.Дорлигжавтай ярилцлаа.


-Сонгуулийн кампанит ажлын явц байдлыг хэрхэн дүгнэж байна, танилцуулахг үй юу?

-Ардчилсан намаас Монголын ногоон нам, Иргэний зориг намын удирдлагатай энэ сонгуульд хамтран ажиллах, амжилттай дүн үзэх зорилготой гэрээ хийж, намын дарга нар гарын үсэг зурснаар бидний сонгуулийн ажил албан ёсоор эхэлсэн. Түү- нээс хойш нэр дэвшигч маань Зэвсэгт хүчний жанжин штаб, Улаанбаатар хотын цэргийн хүрээний удирдах офицеруудын хүрээнд уулзалтаа эхэлсэн. Монгол Улсын Ерөнхийл өгч өөрөө зэвсэгт хүчний ерөнхий командлагч байдгийн хувьд тэндээс эхэлсэн хэрэг. Дараагийн уулзалт бол “Нарантуул” зах буюу Монголын дийлэнхийн амьдралын толь болсон захаар орж, хүмүү- сийн амьдрал байдалтай танилцсан явдал байлаа. Тодруулбал, Ерөнхийлөгчийн хувьд “Нарантуул” мэт томоохон газар руу чиглэсэн ажиллагаа ямар байх, тэндхийн худалдаачдын аж амьдрал ямар байгааг онцолж үзсэн хэрэг. Мөн дараа нь оюутан залуучуудтай уулзлаа. Үүгээр хотын уулзалтаа түр завсарлаж, хөдөөгийн сонгогчидтой уулзах аянаа эхлүүлсэн. Нэр дэвшигч маань өөрөө нар зөв, Их эзэн Чингэс хааны өлгий, Монголын тулгар төрийн гал голомтод очиж, уулзалтаа эхэлье гээд хөдөлсөн юм. Тэнд уулзалтууд үнэхээр сэтгэл хөдлөм сайхан болжээ. Залуучууд, иргэд хөдөлм өрчид, зах, гэр хорооллоор явж уулзсан байна. Тэнд нэр дэвшигч маань нэгэн зүйлийг онцолсон. “Би Монголын тө- рийн үүссэн гал голомт дээрээс нийт ард түмэндээ хандаж андгай өргөж байна. Би энэ төрийг авлигагүй, шударга, төр шиг төр болгоё. Үүний төлөө би зүтгэхээ андгайлъя” гэсэн нь маш чухал юм. Цаашаа Дорнод, Сүхбаатар аймгуудаар явлаа. Өөрийнх нь тэндээс өгч байгаа мэдээллээр бол залуучуудын уулзалтууд маш сайхан, халуун дулаан, сонирхолтой болж байна, өөрөө их сэтгэл хангалуун байна гээд утсаар ярьж байна лээ. Залуучууд гэдэг нь 18-35 насныхан буюу сэхээтэн, жинхэнэ ажил хөдөлмө- рийнхөө үр шимээр амьдарч байгаа, амьдрахыг хүсч байгаа нийгмийн анги давхарга шүү дээ. Дараагийн аялал нь Бор-Өндөрт таарч байна.

-Хотынхон бас хөдөө- нийхөн нэр дэвшигчид хэрхэн хандаж байна, хандлага нь ямар ялгаатай байна гэж та бүхэн үнэлж байгаа вэ?

-Бид нэг зүйлийн анзаарсан. Ер нь иргэд маш том өөрчлөлтийг л асар их хүсч байна. Өөрөөр хэлбэл, одоо байгаа амьдралаа сайн муу гэхээс илүү өнөөгийн түвшин угаасаа болохгүй нь, ингэж амьдармааргүй байна, үүнийг яах вэ, хэн өөрчлөх вэ гэж мухардаж, цөхөрчээ. Тэгэхээр өөрчлөлт хийе, үүний эхлэлийг төрийн тэргүүнийхээ сонголтоор хийе гэж байна. Ялангуяа залуучуудын уулзалтад нэгэн залуу босч ирээд “Ардчилсан нам дангаараа ялаад, өнөөгийн шударга бус байдлыг өөрчлөх нь үү гэтэл энэ нам ялахгүй юм, сонгуулиа луйвардуулчих юм. Хамтраад хийх нь үү гэтэл бас МАХН-аас зөрж чаддаггүй юм уу, олигтой үр дүн үзүүлдэггүй. Одоо тэгэхээр хууль, шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газарт шууд хамааран удирддаг Ерөнхийлөгчийг л сольж байж хуулийг үл тоодог, дураараа авирладаг хүмүүсийн чихийг зөөллөнө, ажил нь хуулийн дагуу явж эхэлнэ, ядаж сонгууль нь шударга явагддаг болно. Хууль зөрччихөөд “Манайхан дээр байгаа юм чинь биднийг өршөөнө…” гээд сонгуулийг бантан болгодог хурган дарга нар жинхэнэ хэм хэмжээгээ ойлгоно. Ингэсэн цагт Монголын төрд нүүрлэсэн бусармаг байдлын бараан үүл цэлмэж эхэлнэ. Асуудал нь Ц.Элбэгдорж, Ардчилсан нам биш. Ерөөсөө одоо байгааг өнөөдрийн байгаа хүн арван жилийн хугацаанд засч чадсангүй. Харин Ц.Элбэгдорж та хийж чадах юм уу, үгүй юм уу” гэж байна лээ.

-Мэдээж, унана гэж барилддаг бөх гэж үгүй. Танайхан нэр дэвшигчдээ ялах, давах ямар давуу тал, боломж бий гэж үнэлж байна вэ?

-Бид сонгогчдодоо л найдаж байна. Энэ бол Ц.Элбэгдоржийг дарга болгож, түүнийг алдрын оргилд хүргэх зорилго биш. Нэг хүнийг байнга төрд байлгах хэр нь түүнийг өөрсдийнх өө төлөө ажиллуулж, санаачлуулж, нөхцөл байдлыг сайн сайхнаар өөрчлүүлж чадахгүй, тэгээд суулгаад л байх нь Монголын ард түмний хүсэл зорилго биш. Ухаалаг, ажил хэрэгч, шударга, төр, түмнийхээ зовлон жаргалыг мэддэг Ерөнхийлөгчтэй байж өнөөгийн нөхцөл байдлыг нааш эргүүлнэ гэдгийг ард түмэн мэдэж байгаа. УИХ-ын сонгууль бол өөр юм байна. Хүмүүс манай нутгийн тэрний хүү, энэ хүүгээр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийлгэнэ, охиноо ажилд оруулна гэж гуйдаг юм байна. Ерөнхийл өгчийн сонгуульд бол нэг нэр дэвшигч 2.5 сая хүний хувийн гачигдал, шалтгааныг сонсох боломжгүй. Тиймээс хүмүүс нийтлэг эрх ашиг, жинхэнэ өөрсдийн улс төрийн итгэл үнэмшлээр оролцох үндэслэлтэй. Энэ байдлыг Ц.Элбэгдорж их онож, “Би та бүхэнтэй амь нэгтэй байна” гэж хэлсэн байна лээ.

Үнэхээр одоо цагт ард түмэнтэй амь нэгтэй байх хүн хэрэгтэй. Үүнийгээ Ц.Элбэгдорж ч харуулж чаджээ. Тэр ард түмний төлөө өлсч, цангаж, тэдний төлөө тэмцэж, жагсч, цуглаж, хэрэлдэж, өмөөрч үзсэн. Тэдний төлөө албан тушаалаасаа ч огцорч үзсэн. Өөр хэн, ямар удирдагч ард түмнийхээ өмнө орчихоод, нэр нүүрээ тэгж барж зогссон бэ. Тиймээс түүний “Ард түмэнтэйгээ амь нэг байя, шударга байя” гэсэн үгэнд хүмүүс итгэж байгаа юм билээ. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын суудлаас байтугай жирийн нэг муу хурган даргын суудлаасаа хөөгдчих вий, огцорчих вий гэж айдаг нөхдүүд бодит байдлыг шүүмжилж чадахгүй, нууж, хааж, бялдуучилж байна. Тэд хэлэх ёстой үгээ хэлж чадахгүй, үзэл бодлынхоо эсрэг дүрд тоглож чадаж байна. Гэтэл шударга байлгах гэж тэр газрын наймаа, Баатрын авлига гээд салхи савир оруулангуутаа боогдоод л Ерөнхий сайдын суудлаа өгсөн шүү дээ. Энэ бүхэн нь асар их итгэл үнэмшил тө- рүүлж байгаа. Энэ ард түмний итгэлд л бид итгэж байна.

-Өрсөлдөгчөө хэрхэн үнэлж байна вэ?

-Үнэлэлгүй яахав. Тэр чинь төр барьж байгаа хүн. Дээрээс нь тэр хүний нам олон жил засаг барьсан, тэр засгийн хүчин чадлыг ашиглана. Энэ байдлаа ашиглаж луйвар хийгээд сурчихсан. Одоо ч бидэнд ирж байгаа мэдээллээр тэр луйврын сүлжээгээ сэргээгээд эхэлчихсэн байна. Ийм учраас маш хүнд сонгууль болно, ялахад хэцүү сонгууль. Тиймээс би нийт иргэддээ, ард түмэндээ хандаж хэлэхэд зөвхөн 50+1 гэсэн саналаар ардчилсан Ерөнхийлөгч тодрохг үй ээ. Ардчилсан Ерөнхийл өгчийнхөө төлөө наад зах нь 70-80 хувийн саналаа өгч байж, 20-30 хувийг нь луйвардуулсан ч санал чинь бодит болох боломжтой юм шүү гэж захих байна. Тиймээс идэвхтэй оролцоорой, саналаа сайн өгөөрэй, тэгэхгүй бол хүсэл чинь биелэхгүй.

-МАХН-аас шударга, шүүмжлэлгүй өрсөлдье гэсэн гэрээ байгуулах тухай саналаа танай намд тавина гэж байсан. Гэтэл өрсөлд өгчийг тань сурталчилгаандаа хууль бусаар ажиллаад эхэллээ гэж Иргэний зориг намаас мэдэгдэл гаргасан байна лээ?

-Тийм үү, тэгж хууль зөрчсөн бол муу л байна ш дээ. Ерөнхийлөгчийн хувьд хууль зөрчинө гэдэг бол байж болшгүй хэм хэмжээ. Ардчилсан оронд бол Ерөнхийл өгч, өндөр эрх мэдэлтэн нь ард түмнийхээ эсрэг ганц алхам хийсэн бол, хууль зөрчсөн л бол буруугаа хү- лээж, уучлалт гуйдаг, албан тушаалаа өгдөг сонгодог тогтолцоотой. Үүнийг ардчилсан улс, ардчилсан төр гэдэг юм. Энэ сэдвийг бид хөндөж өнг өрсөн УИХ-ын сонгуульд андгай өргөхдөө “Хэрэв ард түмнийхээ өмч хөрөнгөөс өнчин ишиг дутаавал хуулийн өмнө хариуцлага хүлээе” гэсэн. Тэр оролдлого маань одоо ч бидний бүх үйл хэрэгт үргэлжилж байгаа. Гэтэл ийм сонгуулийн, хариуцлагатай түүхэн цаг үед хууль зөрчиж байгаа бол муу байна, тэр ардчилсан хүн биш.

-МАХН-ын 1.5 сая төгрөгийн амлалт энэ сонгуульд дахин ашиглагдаж мэдэхээр байна. Тэгэх ёстой юу, үгүй юу?

-Н.Энхбаярын уриа байна л даа. “Төрд эв нэгдэл, түмэн олонд Эрдэнийн хувь” гэж… Нөгөө 1.5 сая төгрөгөө л гарцаагүй яриад байна л даа. Нэг сумаар хоёр туулай буудна гэдэг л болж. Гэхдээ сонгогчид гярхай даа, тэд тунгаах биз. Тэртэй, тэргүй Н.Энхбаяр сонгогдсон ч, эс сонгогдсон ч 1.5 саяыг өгө- хийн төлөө хамтарсан Засгийн газар ажиллана. -Танай намын кампанит ажлын цаашдын тактик юу вэ? -Нэр дэвшигч маань бүх аймгаараа явна. Нийгмийн тодорхой зарим ажил мэргэжлийн бүлгүүдтэй уулзана. Сая гэхэд Улсын дээд шүү- хийн Улаанбаатарт байгаа бие бүрэлдэхүүнтэй уулзъя гэж хүслээ. Монгол Улсын Ерөнхийл өгчийн шууд харьяанд байдаг салбарын хувьд тэгж санаачилсан юм. Гэтэл Ерөнхий шүүгч татгалзсан хариу өгүүлж байна. Манай хуулийнхан сурталчилгаанд оролцож болохгүй гэж тайлбарлажээ. Сурталчилгаанд оролцоно гэдэг нь Ц.Элбэгдоржийг сонгоорой гээд явахыг хэлнэ үү гэхээс ирж хү- нээс үг сонс гэсний төлөө тийм муйхар тайлбар хэлээд сууж байгааг гайхлаа. Прокурор, шүүгч хүн бусдаас үг сонсч болохгүй гэж хууль байдаггүй биз дээ. Манай нэр дэвшигчтэй цэргийнхэн уулзаад болж л байна. Хуулийнхан өөрсдөө хуулиа мэдэхг үй, илт нэг талыг дэмжсэн байдал гаргахад харамсалтай байна. Ийм шударга биш, ардчилсан биш төрийн хар үр дагавар ажиглагдаад эхэллээ.

-Танай нэр дэвшигч ард түмэндээ хандаж, “Цаг ирлээ” гэж хэлээд, үүнийхээ утгыг чухалчлан тайлбарласан байна лээ. Улс төрийн үзэл санаа, сонгуулийн кампанит ажлын хувьд та бүхэн хэрхэн үзэж байгаа вэ?

-”Цаг ирлээ” гэдэг бол “Цаг боллоо” гэж хэлсэн нэр дэвшигчийн өөрийн нь хэлсэн үг, мессеж. Нам гэхээсээ илүү тэр хүнийх юм. Өөрчлөх цаг болжээ, улс орныхоо төлөө хүн бүр өөрийнхөө төлөө томоохон өөрчлөлт хийх цаг болжээ. Үүний төлөө Монголын ард түмэн бас нэгдэх цаг болжээ. Том өөрчлөлтийн төлөө Монголын ард түмэн нам, хиргүйгээр үнэхээр нэгдэх цаг болсон. Өөрчлөхгүй бол болохгүй. Ийм байдлаар цааш явбал Монгол Улс ардчилсан орон биш зүгээр нэг албан тушаалтнуудын харцаар байдаг газар болно. Үүнийг өнөөдөр танд би тайлбарлах ч биш ард түмэн өөрсдөө мэдэж байгаа даа. Тэнд албан тушаалтны хаалга мөргөөд, хүүхдээ хэлмэгд үүлээд, ах дүүгээ буудуулж алуулсан. Тийм болохоор өөрчлөх цаг ирснийг мэдэж байгаа. Дээрээсээ эхлээд том өөрчлөлтөө эхлүүлэх хэрэгтэй болжээ.

Б.ХАЖИДМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *