Categories
мэдээ нийгэм

Д.Дагвадорж чөлөөтийнхнийг шүүхэд өгчээ

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч
Асашёорюү Д.Дагвадорж нэр төрөө сэргээлгэхээр Дүүргийн иргэний хэргийн анхан
шатны хоёрдугаар шүүхэд гомдол гарсан байна. Хэргийн хариуцагч нь чөлөөт бөхийн
эрэгтэй тамирчдаас бүрдсэн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин
Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар, Б.Баяраа, Л.Энхбаяр нар гэнэ. Катарт болсон Ази
тивийн аварга шалгаруулах тэмцээний дараа эдгээр дасгалжуулагчид болон
чөлөөтийн эрэгтэй шигшээ багийн тамирчид хэвлэлийн хурал зохион байгуулж
огцрохыг шаардсан. Харин Д.Дагвадорж тамирчдаа дарамталж, хэл амаар доромжилж
байгаагүй, шаардлага тавьдаг байсан хэмээн мэдэгдэж байлаа. Тэгвэл тэрбээр нэр
төрөө сэргээлгэхээр ийнхүү шүүхэд хандаад байгаа аж. Гэсэн ч Д.Дагвадоржийн
тамирчдаа дарамталж буй бичлэг хариуцагч дөрвөн хүнд байгаа тул үүнийгээ шүүхэд
нотлох баримт болгон өгөхөөр болсон гэнэ. Шагайн харваан улсын аварга ням
гаригт өндөрлөнө Монголын шагайн харваан холбооны 2015 оны улсын аварга
шалгаруулах тэмцээн өнөөдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээнд хот, хөдөөгийн 80
гаруй багийн 800 орчим харваач цэц мэргэнээ сорьж буй тус тэмцээний эхний
гурван байрт шалгарсан харваачид улсын цол зэрэг хүртэх юм. Улсын аварга
шалгаруулах тэмцээн өчигдөр цуваа харваагаар эхэлсэн бөгөөд өнөөдөр багийн
харваа үргэлжлэх юм байна. Багийн болон цуваа харвааны дүн ирэх ням гаригт буюу
зургадугаар сарын 14-ний өдөр аваргуудаа тодруулна. Чингэс хаан гран прид 50
гаруй орны жүдочид өрсөлдөнө Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох уламжлалт “Чингэс
хаан” гранпри тэмцээн ирэх долдугаар сарын 3-5-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын
ордонд болно. Энэ жилийн тэмцээн өмнөх жилүүдийнхээс ихээхэн онцлогтой болох
гэж байгаа аж. Олон улсын жүдо бөхийн холбооны дүрэм ёсоор энэхүү тэмцээнд
түрүүлсэн жүдоч чансаандаа 300, дэд аварга 180, хүрэл медальтан 120 оноо нэмж
авах юм. Одоогоор Япон, ОХУ, Их Британи, Франц, Гүрж, Казахстан, Израиль зэрэг
тэргүүтэй 50 орны 300 гаруй жүдоч оролцохоор албан ёсоор мэдүүлгээ ирүүлээд
байгаа юм. Манай улсын хувьд зохион байгуулагч орны давуу байдлаар жин тус бүрт
дөрвөн жүдоч зодоглох учир олимпийн оноогоо хамгийн дээд шөвшнөөр ахиулах
боломжтой. Харин манай улсад Их Британийн жүдочид хоёр долоо хоног хамтарсан
бэлтгэлийг хийжээ. Нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй тус багт олимпийн мөнгөн
медальт Жемми Гиббонс, 2012 оны Лондонгийн олимпийн эрэгтэйчүүдийн 66 кг-д
эчнээ танил Колан Оатес болон залуучууд, насанд хүрэгчдийн шигшээ багийн 18
жүдоч, дөрвөн дасгалжуулагчийн хамт ирсэн юм. Мөн манай улсын жүдочид Япон
улсад хамтарсан бэлтгэлийг хийж байна. 20-иод хоногийн дараа эхлэх “Чингэс
хаан” гранпри тэмцээнээр хамтарсан бэлтгэлийн үр дүнг харна гэдгийг зохион
байгуулагчид хэлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *