Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Бурмаа: Надад одоогоор өрсөлдөгч байхгүй DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…

Ардын дууч хэмээн дуудуулах болсон дуучин Д.Бурмаатай ярилцлаа.


-Өөрөө аль нутгийнх билээ. Ер нь дуучин болох гараагаа хэдийнээс эхлэв?

-Би Увс аймгийн Тэс сумынх. Угаасаа дунд сургуульд байхаасаа дуулдаг байсан.

-Одоо СУИС-ийн ямар ангид суралцаж байгаа юм бэ?

-Уртын дууны ангид. Энэ хавар төгсч магадгүй.

-Яагаад магадгүй гэж? ?

-Яахав дээ. Би СУИС-ийн урлаг судлаачийн ангийг 2002 онд төгсч байсан болохоор одоо гурван жилээр энэ ангийг дүүргэх боломжтой. Гэхдээ миний өөрийн ажил төрөл амжихгүй бол дараа жил төгсөнө. -Сургуулиа төгсөөд уртын дуугаараа дагнаж дуулах уу?

-Мэдээж мэргэжлийг нь эзэмшсэн учраас өөрийнхөө хэмжээнд уртын дуугаа дуулна. -Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна?

-Гурав дахь цомгийнхоо ажилд орчихсон байгаа. “Та мөнх” гэдэг нэртэй цомог гаргана. Түмэндэмбэрэл гуайн дуулж олонд хүргэсэн сайхан дуунуудаас сонгож аваад өөрийнхөө хэв маягаар дуулж байгаа. Ерөнхийдөө энэ ажил талдаа орчихсон. Энэ цомог гарснаар миний уран бүтээлийн бас нэгэн чимэг байх болов уу гэж бодож байна. Ардын дууч хэмээн дуудуулах болсон дуучин Д.Бурмаатай ярилцлаа. Түмэндэмбэрэл гуайн дууг дуулах дуучин гарч ирэх болов уу гэж би нэлээд хугацаанд харсан. Гэвч гарч ирээг үй. Тиймээс энэ нь миний хийх ажил юм байна гээд тэр сайхан дуунуудыг дуулахаар зориглосон.

-Д.Бурмаа гэдэг дуучин ардын дуу дуулдаг гэдгээрээ олны дунд нэлээд танил болжээ. Урын сандаа хичнээн ардын дуутай болоод байна?

-”Үзэсгэлэн гоо”, “Гоолингоо” гэдэг хоёр цомог гаргасан. Энэ хоёрт нийтдээ 20 гаруй дуу багтсан байдаг.

-Уг нь өөрөө урлаг судлаач мэргэжилтэй юм байна. Энэ чиглэлээрээ ажиллаж байгаа юу?

-Би Ардын урлаг судлал, шүүмжлэлийн ангид сурдаг байхаасаа л дуулах маань давамгайлдаг байсан. Одоо ч гэсэн дуулаад явж байгаа болохоор шүүмжлэлийн чиглэлийн дорвитой эрдэм шинжилгээний ажил хийгээд байгаа юм алга. Гэхдээ өөрийнх өө уран бүтээлд сурсан мэдсэнээ ашиглаж яваа гэхэд болно. Хааяа нэг сонинд Монголын ардын урлагийн талаар багахан хэмжээний шүүмж бичиж нийтлүүлэх тохиолдол бий.

-Цаашид хийх уран бү- тээлийн төлөвлөгөөгөө гаргасан биз дээ?

-Гурав дахь тоглолтоо ирэх аравдугаар сарын 1-нд хийх төлөвлөгөөтэй байна. Мөн 21 аймгаар аялан тоглолт хийнэ. Цаашдаа ардын дуугаа орхихгүй.

-Сургуулиа төгсөөд нэлээд хэдэн жил болсон байх юм. Гэхдээ бие даан дуулаад хэдэн жил болж байна?

-Ардын дуугаараа дагнаж уран бүтээл хийсэн нь гэвэл сүүлийн хоёр жил. Үүнээс өмнө өөрийн гэсэн байр сууриа олох гэж нэлээд явсан. Зохиолын дуу дуулах үе ч байлаа. Мөн энэ хооронд хувийн амьдралаа зохиосон. Ер нь нэлээд зүйлийг амжуулсан даа. -Урлагт хөл тавихад ялангуяа дуучин болоход багагүй мөнгө хөрөнгөтэй байх шаардлагатай юм шиг. Таны хувьд үүнийг яаж зохицуулж байв? -Хоёр гурван жилийн өмнө урлагт орох хүний зарцуулах үнийн тогтолцоо арай өөр байсан юм шиг. Одоо бол энэ эрс өөрчлөгджээ. Клип хийлгэлг үйгээр зүгээр нэг дуу бүтээхэд бараг сая гаруй төгрөг зарцуулагдах жишээтэй. Надад анх клип хийлгэх, дуу бичүүлэх гээд нэлээд хэмжээний мөнгө шаардагддаг байсан. Тэр бүхэнд манай нутгийн пүүс компаниуд тусалдаг байлаа. Мөн миний ханийн дэмжлэг их байсан.

-Танай нөхрийг бөх хүн гэж сонссон юм байна?

-Тиймээ. Миний хань Увс аймгийн Сагил сумын харьяат улсын начин Насандэлгэр гэдэг залуу байгаа. Би нөхрөө сайн эцэг, сайхан хань гэж хүндэлж хайрлаж явдаг. Бид нэг хүүтэй. Тэр маань таван настай. Амьдралынхаа энэ сонголтод сэтгэл хангалуун байдаг.

Нөхөртэйгээ яаж танилцаж байсан бэ?

-Миний хань надаас ах л даа. Хоёр, гурван насны зө- рүүтэй. Манай нагац ах Батбаатар гэж улсын харцага цолтой бөх хүн байдаг. Насандэлгэр энэ ахтай минь их найз байсан.Тэгэхээр би нэг ёсондоо ахынхаа найзтай гэрлэчихсэн хэрэг. (инээв) Манай хань спортын хүн. Би урлагийнх. Тиймээс бие биенээ ойлгоход илүү дөхөм байдаг. Ер нь ар гэрийн ажил орхигдох энээ тэрээ гэсэн асуудалтай холбоотой маргаан гэр бүлд маань гардаггүй. Тэгээд ч бид хоёр бараг хоногийн 24 цаг хамт явдаг юм даа. Харин сая шинэ жилээр хэд хоног би завгүй байсан болохоор гэр бүлдээ тавих анхаарал жаахан суларсан байх.

-Шинэ жилээр урилга заллага их байв уу?

-Өмнөх жилүүдийг бодвол харьцангуй бага байсан. Энэ нь нөгөө дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотой байсан биз. Гэхдээ миний хувьд чамлахааргүй урилга заллагатай байсан. Бас дуучин хүн аливаад уян хатан ханддаг болохоор таньдаг мэддэг хүмүүсийнхээ баярт зүгээр очиж ая дуугаа өргөсөн.

-Та ямар гэр бүлд өсч торнисон бэ. Эхээс хэдүүлээ вэ?

-Бусдын адил жирийн сайхан гэр бүлд өсч торнисон. Эхээс 14-үүлээ. Би айлын 13 дахь хүүхэд. Найман ах, дөрвөн эгчтэй. Нэг дүүтэй. Өнөр өтгөн сайхан гэр бүлд хүмүүжсэн. Манай аав их сайхан дуулдаг хүн байсан. Ер нь аавын талынхан нутагтаа сайхан дуулдгаараа алдартай. Мөн СУИС-д миний ахын хоёр охин нь дуулаачийн мэргэжлээр суралцдаг. Миний авга ах Азийн аварга хөөмийч хүн бий. Аав маань нас бараад найман жил болж байна. Одоо миний ээж 70 настай. Нутагтаа амьдардаг.

-Жил болгон нутагтаа очдог биз дээ?

-Нутагтаа очиж амжилгүй жил гаруй болчихлоо.

-Нэг үед дуулж яваа зохиолын дуучидтай их найзална биз…

-Бидний хувьд нэг их үе энэ тэр гэж байдаггүй юм аа. Миний найзууд гэвэл Б.Энхмэнд, Р.Дэлгэрмаа, Л.Банзрагч, Л.Болдбаатар байна. С.Жавхлантай ч гэсэн гайгүй харьцаатай байдаг. Нэг нутаг ус гэдэг утгаараа давгүй шүү.

-Мэдээж, та нарын хооронд өрсөлдөөн их байдаг байх?

-Би энэ хүмүүсээс өөр урсгалаар дуулж байгаа учраас одоохондоо надад өрсөлдөгч гарч ирээгүй. Харин цаашдаа ардын дуу дуулж надтай өрсөлдөх олон дуучин гарч ирээсэй гэж боддог. Хэрэв би зохиолын дуу дуулдаг бол эднээс хэн нэгнийг нь сонгоод өрсөлдөнө дөө гэж бодох сон. Одоогийн байдлаар надад өрсөлдөгч байхгүй. Тиймээс ч өнөөдөр ард түмнийхээ дунд би ардын дууч гэдэг нэрийг авчихаад байгаа.

-Зохиолын дуучдыг тойрсон элдэв хов жив тасрахгүй юм. Харин Д.Бурмаагийн хувьд янз бүрийн хэл амнаас харьцангуй холуур юм шиг санагддаг…

-Шар хэвлэлүүд хүнийг жаахан юм хийгээд хөдөлмөрлөөд ирэхээр оролддог юм билээ. Их сонин. Намайг чинь нэг хэсэг Ардчилсан намын дарга Ц.Элбэгдоржтой янз бүрээр холбож байлаа. Гэтэл тэр хүнийг би зурагтаар л харснаас биш дэргэдээс нь харж байгаагүй л байхгүй юу. Гэхдээ ийм хэл ам хов живийг аль болох тоохгүй байхыг боддог.

рлагийнхан гоо сайхны хагалгаа их хийлгэдэг болсон юм шиг байна. Таны хувьд?

-Би залуу насаараа л гоёж байгаа. Өөрөө өөртөө сэтгэл хангалуун байдаг. Тийм болохоор гоо сайхны мэс засал хийлгэнэ гэж боддоггүй. -Та сардаа хэр орлоготой байдаг вэ? -Би Урлаг судлаач мэргэжлээр төгсчихөөд Улсын филармонид хоёр жил ажилласан. Тэндээсээ гараад дахиад хоёр жил Төв аймгийн “Монгол туургатан” гэдэг чуулгад дуучнаар ажилласан. Харин одоо бол чөлөөт уран бүтээлч гэж явдаг. Яахав сардаа огт орлогогүй гэж болохгүй л дээ. Миний цомгуудын борлуулалт их сайн байдаг. Монголчууд одоо ардын дууг харьцангуй их сонсдог болж. Цомгоосоо сард дор хаяж 500 мянган төгрөгийн ашигтай.

-”Тэгш таван хүсэл” гээд ардын дууны зохиомж гараад байсан. Та түүнд оролцсон билүү? -Ороогүй. Би ер нь “25 дугаар суваг” телевизтэй нэг их хамтарч ажилладаггүй. Яахав үл ойлголцох асуудал гарснаас болдог байх. Тэр тоглолтыг би үзсэн л дээ. Ардын урлагийг дэндүү хошин шог маяг руу оруулчихсан юм шиг санагдсан. Гэхдээ санаа нь таалагдсан. Надад ч гэсэн тиймэрхүү санаа бий. Өөр телевизүүдтэй хамтарч хийхээр ярьсан зүйл байгаа. Хүрээ дууны уралдаан зарлах бодол ч бий. Чулуунчимэг эгчээс эхлээд алтан үеийн сайхан дуучдыг оролцуулсан тоглолт бас хийнэ.