Categories
мэдээ нийгэм

Д.Батзориг: БНХАУ-аас 2000 вагоноор барилгын материал татан авсан DNN.mn

Барилгын материалын үнэ ханшийн мэдээлэл 2022 оны 2-р сар

Барилга, хот байгуулалтын яамнаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй барилгын төсөвт өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “УИХ-аас 2021 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын 2022 оны төсвийн баталсантай холбогдуулаад Засгийн газарт хоёр чиглэлээр үүрэг өгсөн. Нэгдүгээрт, үнийн өсөлттэй холбоотой үнийн индексийг батлах, хоёрдугаарт, урьд нь батлагдсан төсөл арга хэмжээний төсөлт өртгийн өөрчлөлтийг тооцож, танилцуулах чиглэл өгөгдсөн. Энэ дагуу БХБЯ 2022 оны долоодугаар сарын 1-ний дотор тооцож, танилцуулахаар ажилласан. Энэ хугацаанд бидэнд 1,122 төсөл, арга хэмжээ ирсэн. Үүнээс шүүж үзээд 800 гаруйг нь гарцаагүй магадлах, барилгын материалын үнийн өсөлтийг тооцох шаардлагатай гэж үзсэн. Ингээд 534 төсөл, арга хэмжээг магадлаад 2023 оны төсөвт нийт 274.3 тэрбум төгрөг шаардлагатай гэдэг саналыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Үүнийг Засгийн газар дэмжээд УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцуулах чиглэл өгсөн юм.

Энэхүү саналаа бид долоодугаар сарын 4-нд Төсвийн байнгын хороонд танилцуулахад наймдугаар сарын 1 хүртэл үлдсэн төсөл, арга хэмжээнүүдийн төсөвт өртгийг тооцох боломж олгож, эцэслэн танилцуулах чиглэл өгсөн. Үүний дагуу бид долоодугаар сарын 5-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үлдсэн 371 төсөл, арга хэмжээ үнийн өсөлтөө тооцуулах боломж байна, хамтарч ажиллаач гэж мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар хамрагдалт бидний санасан хэмжээнд хүрэхгүй байна. Иймд үнийн өсөлтөө тооцуулаагүй 371 төсөл, арга хэмжээг гүйцэтгэж байгаа компаниуд наймдугаар сарын 1-ний дотор барилгын материалын үнийн өсөлтөө яаралтай тооцуулахыг хүсэж байна” гэлээ.

Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг” Энэ онд БНХАУ-аас 2000 вагоноор барилгын материал татаад байна. Барилгын гол материалыг татан авах, нөөц бүрдүүлэхийн тулд бид ЗТХЯ, ГХЯ-тай хамтран ажилласан. Манай улс руу өдөр бүр 142 чингэлгийг урд хөршөөс оруулж байгаагийн 50-70 хувь нь барилгын материал эзэлж байна. Тээвэрт саатал үүсээгүй тул үнэ огцом өсөөгүй” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *