Улсын III төв эмнэлэгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор Д.Бадамсүрэнтэй элэг цөс тойрсон асуудлаар ярилцлаа.
-Хоёр монгол хүн тутмын нэг нь жингийн илүүдэлтэй гэсэн судалгаа байдаг. Биеийн жин хэдэн кг-аар хэтэрвэл элэг өөхлөж эхэлсэн гэж тооцох вэ?
-Хувь хүнийхээ онцлогоос шалтгаална. Заримдаа туранхай, тэжээлийн дутагдалтай хүний ч элэг өөхөлсөн байх нь бий. Бамбайн эмгэгтэй, чихрийн шижинтэй хүмүүс бас элэг өөхлөх хандлагатай. Холестерин ихсэхэд удмын суурь хүчин зүйл нөлөөлж болно. Гэр бүлээрээ холестерин ихтэй, өөх тосны солилцооны алдагдалтай, удмын хандлагатай бол эрт өөхлөлт үүснэ. Хүн бүр өөр. Элэгний өөхлөлттэй хүмүүсийн заримд нь элэгний хатуурал, хавдар үүссэн байхад зарим нь зүгээр явдаг нь гентэй холбоотой. Зарим нь элэг өөхлөнгүүт элэгний хавдар үүсэх нь байдаг. Ийм генийн мутацтай хүнд элэгний өөхлөлт дөрөв дахин хурдтай явагддаг. Ер нь бүх өвчин хувь хүний онцлогоос шалтгаалдаг. Тийм болохоор монголчууд ийм юманд тийм юм сайн гэж хошуурдагнь буруу. Хүн болгоны генийн материал өөр.
–Ямар үед элэг өөхөлсөн гэж үзэх вэ?
-Элэгний өөхлөлт үндсэн гурван шалтгаантай байдаг. Нэгдүгээрт архи дарс, айраг, пиво согтууруулах ундаа хэрэглэснээс шалтгаална.
-Дарс бас орох юм уу?
-Орно. Согтууруулах ундааны гол найрлага нь спирт. Өмнө нь ДЭМБ-аас эрэгтэй хүн долоо хоногт 150, эмэгтэй хүн 75 грамм спирт хэрэглэвэл аюулгүй гэж үздэг байсан бол саяхан дахиж зөвлөмж гаргаад, долоо хоногийн аюулгүй тун 0 гэж заасан.
-Стандарт уулт гэж зөвлөхөө байчихсан юм уу?
-Одоо бол тийм юм байхгүй. Элэг өөхлөх өвчнийг архины шалтгаант, архины бус шалтгаант гэж ангилдаг. Архины бус шалтгаант элэг өөхлөх өвчин гэдэгт нэгдүгээрт таргалалт ордог. Дараа нь чихрийн шижин, бамбайн өвчин, зүрх судасны өвчин гээд хоёрдогчоор үүсгэдэг өвчнүүд багтаж байгаа юм. Нэгэнт архины хэрэглээгээ барьж дийлэхгүй байгаа учраас эрс хориглочихлоо л доо. Хэрвээ шалтгааныг анхаарахгүй бол элэгний өөхлөлт нь элэгний архаг үрэвсэл, элэгний хатуурал болж хүндрэх боломжтой. Элэгний өөхжилтийг оношлоход хэт авиа, компьютер томографи, цөмийн шинжилгээ, элэгний биопсийн шинжилгээнүүдийг хэрэглэдэг.
Жишээлбэл таргалалттай хүн жингээ хасахгүйгээр эм уугаад эдгэчихнэ гэж ойлгож болохгүй. Илүүдэл жинтэй хүн нэгдүгээрт жингээ хасах хэрэгтэй. Мэдээж дасгал хөдөлгөөн, эрүүл хооллох нь чухал. Холестеринбууруулах эмчилгээ хийх шаардлагатай болно. Гуравдугаарт нь элэг хамгаалах эм уух ёстой гэх мэтээр цогц эмчилгээ хийж байж амжилтанд хүрнэ. Нэгэнт бодисын солилцоо элгэнд алдагдаж байгаа учраас элгээ дэмжих хэрэгтэй. Хүмүүс элэг өөхөлсөн ч гайгүй яваад байдаг гэж бодож болохгүй. Элэг 50 хувь хүртэл өөхлөхөд ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй. Харин 50 хувиас дээш гарахаараа шинжилгээгээр өөрчлөлт илэрдэг. Бага зэрэг зовиуртай болно. 70 хувь өөхлөхөд элэгний хатууралд орно. Ийм байдалд орохоосоо өмнө өөх, тосны хэрэглээгээ багасгах хэрэгтэй.Хүний өдөрт хэрэглэж байгаа хүнсний 17 хувийг мах махан бүтээгдэхүүн эзлэх учиртай. Гэтэл бид 60-70 хувьд нь мах хэрэглэж байна. Халдварт бус өвчний 60 хувь нь таргалалтаас үүсч байна.
-Жингээ хасаад, зохистой хооллоод эхэллээ. Дараа нь элгээ дэмжих ямар эм хэрэглэх вэ, элэгний олон эмүүд байдаг. Элгээ эрүүлжүүлж, цөсөө шингэлэхэд“Дайжест актив” тустай гэж сүүлийн үед сонсогдоод байгаа. Яг ямар үйлчилгээтэй эм вэ?
–Элэгний үрэвслийг бууруулж, элэгний эсийн нөхөн төлжилтийг сайжруулж, элгэнд үүссэн соривжилтыг багасгах, элэгний хоргүйжүүлэх үйлийг дэмжих ач холбогдолтой. Цөс ялгаруулалтыг дэмжинэ. Элгэн дэх бодисын солилцоог дэмжсэнээрхолестеринийг бууруулна. Цөсийг хөөж байгаа учраас биж хам шинж гэгддэг огиулах, хэхрүүлэх, гэдэс дүүрэх, хоолны дуршил бууруулах зовиуруудыг арилгана. Дайжест активнь ургамлын гаралтай элэг хамгаалах бэлдмэл ба найрлаганд нь силимарин, артишок, кальци, цайр ордог.
–Ямар хүмүүст энэ бүтээгдэхүүнийг зөвлөж байна вэ?
–Өөх тос ихтэй хоол хүнс хэрэглэдэг, архи уудаг, түүнчлэн зохисгүй хооллодог, стресст өртөмтгий хүмүүс, биж хам шинж (диспепси) илэрсэн, элэгний архаггепатит, хатуурал, болон цөс өтгөрөл, зогсонгишилтой , элгэнд нөлөөлөл ихтэй эм ууж байгаа хүмүүс хэрэглэнэ. Хоол боловсруулах замын шүүрэл ялгарах үйл ажиллагаа алдагдсан ахимаг насны хүмүүст мөн тустай.
–Цөсний өөрчлөлттэй гэдгээ хүн яаж мэдэх вэ. Эхний удаа хүнд энэ өвчний ямар шинж тэмдэг илрэх вэ?
–Хамгийн эхлээд арьсан дээр хүрэн сэвх, нөсөө, толбо үүснэ. Ходоод, нойр булчирхай, цөс ,элэгний бүх өвчний үед гэдэс дүүрч болно. Зарим тохиолдолд баруун хавирганы нуман доогуур өвдөлт мэдрэгдэнэ. Хоол боловсруулах замын эрхтэнд улаан хоолой, нарийн, бүдүүн гэдэс, цөс, нойр булчирхай, элэг бүгд багтана. Нэгнийх нь үйл ажиллагаа алдагдахад бусад эрхтэнүүдэд сөргөөр нөлөөлдөг. Энэ шинж тэмдэг бүгдэд нь илэрдэг болохоор яг энэ нь цөснийх, нойр булчирхайнх, ходоодных гэж ялгахад түвэгтэй. Цөс өвдөж байна гэдгийг ЭХО-гоор л оношлоно. Өмнө нь силимарин, артишок, кальци, цинкээ тусад нь авч уудаг байсан бол “Дайжест актив” гэж бүтээгдэхүүнд энэ дөрвөн бэлдмэлийг зохимжит тунгаар нэгтгэсэн гэдгээрээ давуу. Элэгний комын урьдал үед цайрыг хэрэглэх олон улсын удирдамж бий. “Дайжест актив”-ын хувьд хүндэрсэн бус хөнгөн үеийн эмчилгээ юм.
–Манайхан комд орчихжээ гээд ярьдаг. Элэгний комын урьдал үе гэхээр хүндэрсэн гэсэн үг үү?
–Элэгний архаг үрэвсэлтэй хүмүүсийн 27 хувьд нь элэг, тархины хам шинж далд хэлбэрээр явагддаг.Далд хэлбэрээр явагдана гэхээр үйлдвэрийн ажилчид, жолоо барьж байгаа хүний анхаарал сулрахад шийдвэр гаргах хурд удааширсанаас, осол гарах эрсдэл бий болдог гэсэн үг. Элэгний гол үүрэг хоргүйжүүлэх. Элэгний үндсэн үйл ажиллагаа алдагдахаарбодисынсолилцоо хямарч, хортбодис тархинд очоод, хордуулдаг. Үүнээс шалтгаалж шийдвэр гаргах хурд удааширдаг. Элэг тархины хам шинж далд болон нэг, хоёрдугаар үе гэж явсаар дөрөвдүгээр үедээ орж байж комд ордог. Манайхан хүндэрсэн хойноо эмнэлэгт ханддаг. Урьдал үедээ оношилж чадахгүй байгаа хэрэг. Энэ үед шийдвэр гаргах хурд удаашрахаас гадна бичгийн хэлбэр алдагдана. Нойрны дэглэм өөрчлөгдөнө. Шалтгаангүйгээр ядардаг. Өнөөдөр далд үед явсанаа маргааш шууд комд орчихдоггүй. Дор хаяж, 8-9 жил үргэлжилдэг.
Тухайн хүн шинжилгээ өгөөд, өвчин ямар үедээ байгаа юм, ямар үед эм уух вэ гэдэг дээр эмчийн зөвлөгөө хэрэгтэй.
Б.ЭГШИГЛЭН