Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Баатаржав: “Барилгын хорооны бахим хар”-ын үр хүүхэд дээ, бид DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………

“Удам судар” буландаа Монгол Улсын хөдөлмө- рийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржавыг урьж ярилцлаа.


-Танай аавыг нэртэй анчин төдийгүй улсын цолтой бөх гэж дуулсан юм байна?

-Аав маань 1917 онд Дорнод аймгийн Дашбалбар сумын “Дөшийн гол” гэдэг газар төрсөн. Нямын Холхор гэдэг хүний том хүү болон мэндэлсэн ч түүний төрсөн дүү Даваагийнд үрчлэгдсэн гэдэг. Юуны учир үрчлэгдэв гэхээр аавын төрсөн эцэг Холхор Дорнодын Дашбалбараас Хэнтийн Норовлин сум хүртэлх газар нутагт түүхий эдийн наймаа эрхэлдэг нэгэн байж. Айлуудаас малын арьс шир аваад Манжуурт аваачиж эд бараагаар солилцдог. Нэг үгээр хэлбэл багагүй хөдөлгөөнтэй эр байсан байгаа юм. Ийн явахдаа Манжуураас япон торго авчирч нутгийн иргэдэд тарааснаар японы тагнуул гэх нэрээр баривчлагдаж улмаар цаазаар авахуулжээ. Ахыгаа өнгөрөхөд дүү Даваа нь Дамбадондог, Жаргал гэх хоёр хүүг нь өөрийн нэр дээр авчээ. Аав Санхүүгийн техникум төгссөн ч мэргэжлээрээ ажиллаагүй. Мод бэлтгэдэг барилгын хороонд ажиллаж, тэндээс бөхийн гараагаа эхэлсэн байдаг.

-Хэзээ улсын цол хүртсэн бэ? -1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор Завхан аймгийн харьяат “Нахиу” хэмээх Ш.Санжсүрэн арслангаар тав давж улсын начин болсон.

-Улсад анх зодоглоод шууд начин болсон хэрэг үү?

-Тийм ээ. Манай аав төрийн наадамд цөөхөн зодоглосон. Бараг л ганц нэгхэн удаа зодоглосон байх. Би энэ тухай сайн мэдэхгүй байна. Аав бөх барилдаж явсан тухайгаа тэр бүр дурсаад байдаггүй.

Бөхийн тухай сонин хэвлэлд, “Урт гарт” хэмээх Маамын Лхагваа арслантай дотно үерхдэг байсан гэж бичсэн байдаг. Тэр хоёр хамт Онон, Туулын голд сал урсгадаг байсан юм билээ. “Барилгын хорооны бахим хар” гэхээр аавыг бөхчүүд андахгүй. Өнг өрөхөд нь олон сайхан бөхч үүд ирж хүндэтгэл үзүүлсэн. “Барилгын хорооны бахим хар”-ын хоёр гарын шууг атгахад урт гуалингийн үзүү- рээс барьсан мэт амаргүй шүү. Шуундаа мөн ч их бяртай хүн байж билээ гэж дурсацгааж байв.

-Нэртэй анч хүн байсан талаар нь ярихгүй юу?

-Ан агнах хууль дүрэм, нарийн ширийн зүйлийг нутгийнхаа баавай нараас сурсан гэдэг. Багаасаа л ан авд сонирхолтой нэгэн байжээ. 1970-аад оны эхээр Монголын анчдын нийгэмлэгийн төв зөвлөлийн дэргэд ангийн шигшээ бригад гэдгийг байгуулсан. Улсын төлөвлөгөөт нормын дагуу Хэнтийн нуруу, Сэлэнгийн Зүүнхараа, Ноён уул гээд хаана л бол хаана очиж ан хийнэ. Янгир, буга, чоно, үнэг, тарвага гээд агнахг үй ан амьтан ангийн бригадынханд байхгүй. 1940-өөд оны дайны үед гахайг олноор нь агнаж махыг нь фронтод өгч байсан тухайгаа аав хаа нэгхэн дурсдаг юм. Аавын тухай “Хархорины булга” гэж баримтат кино байдаг.

-Та эхээс хэдүүлээ вэ. Аавыгаа дуурайсан анчид болон бөхчүүд байна уу?

-Бид ах дүү тавуулаа. Манайх чинь таван бандитай айл. Том ахаас бусад нь анд хорхойтой. Багад аавыгаа дагаад ангийн бригадаар явна. Би чинь 1961 онд Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн гэдэг газар төрсөн. Намайг дөрөв, настай байхад манайх Төв аймгийн Мөнгөнморьт суманд ирж нутагласан. Гол нь ангийн бригад тэнд байрлаж байсан хэрэг.

-Анх хэдэн настайдаа ан агнаж байсан бол?

-Сургуульд ороогүй байсан үе юм. Одоо бодох нь ээ, долоон настай байсан юм болов уу. Туул голын эхэнд Галттай гэдэг газар зусч байлаа. Олон анч нохойтой. Нэг өдөр ноход маань модны ёроолд оцойж суучихаад хуцаад сүйд. Яваад очтол, өндөр саглагар модны үзүүрт хэрэм байгаа харагдана. Тэгэхэд аав эзгүй байв. Би том хүн болох санаатай “Аавын бууг аваад ир” гэж ээж, дүү хоёрт хэллээ. Төд удалгүй тэр хоёр аавын калибрь бууг таван сумтай авчирч өгөв. Ээж намайг “Тэртэй тэргүй ямар онох биш. Хорхойгоо дарах зорилгоор хэд хэд буугаад аваг” гэж боджээ. Тэгтэл би ганцхан буудаад л өнөө хэрмийг унагаад авдаг юм. Манайхан бөөн баяр. Хэрэм агнасандаа биш, намайг аавыгаа дуурайсан анч хүн болох нь гэж баярласандаа тэр. Ингэж аавын шийр заан анх удаа ан агнаж байлаа.

-Явах дуртай ангийн бригад юу байв?

-Тарваны бригад. Дөрв өөс таван хүний бүрэлдэх үүнтэй Архангай, Төв, Баянхонгор зэрэг тарвага ихтэй аймгуудаар явна.

-Бүгд анчид уу?

-Үгүй ээ, өвчигч зэрэг ганц нэг сул хүн байдаг. Би эхлээд аавынхаа морийг хөтлөх, агнасан тарвагыг нь моринд ганзагалагчаар явдаг байгаад сүүлдээ буудаж эхэлсэн. -Өдөр дээд тал нь хэдэн тарвага “нударч” байв? -45 хүргэсэн тал бий шүү. -Сахиж буудах уу, эсвэл даллах уу? -Ихэвчлэн даллаж гүйдэг байсан.

-Аав тань…?

-Бас л ялгаагүй дээ.

-Та бид аавын тань тухай багагүй ярилаа. Одоо ээжийнхээ талаар яриач?

-Ээжийг маань Дэмбэрэлийн Рэгзэдмаа гэдэг байв. Хэнтийн аймгийн Дадал сумынх. Өндөр боловсролтой гэр бүлд өсч хүмүүжсэн. Ээжийн ургийн бичгийг би нэг удаа уншиж байсан юм. Чингэс хааны нэгэн хатных нь үр удам юм билээ. Яг ямар хатных нь билээ дээ, санахг үй байна. Бага дүү нь Сангийн яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, эгч нь Цагдаагийн ерөнхий газрын Иргэний бүртгэл мэдээллийн газарт алба хашиж байсан. Том ах нь Москвад сургууль төгссөн. Монголд анх зөгий үржүүлсэн хүн. Буриадуудыг олноор нь хэлмэгдүүлсэн үед Лхүмбийн хэрэгт орооцолдож хэлмэгдэж байсан гэдэг. Ээж дүү бид хоёрыг сургуульд орохоос өмнө дөрвөн аргын тоо зааж, шинэ үсгээр уншиж, бичүүлж сургасан.

-Ямар ажил эрхэлж байв?

-Тодорхой эрхэлсэн ажил гэвэл ховор. Аавыг дагаад ангийн бригадынхантай явж л амьдралынхаа гэрэлтэй он жилүүдийг өнгөрөөсөн. Хүнд багадаа эзэмшсэн гэр бүлийн боловсрол шиг амьдралд хэрэгтэй зүйл үгүйг ээжээсээ мэдэрсэн гэж хэлж болох юм.

-Таныг боксоор хичээллэдэг байсан тухай сонссон юм байна?

-Манай хоёр дахь ах Д.Баатарсүрэн боксын спортын мастер. Бага дүү Д.Ганбаатар мөн боксын спортын олон улсын хэмжээний мастер цолтой. Тэгэхээр манайх яалт ч үгүй спортын гэр бүл байгаа биз дээ. Миний бие хөлөө гэмтээгээгүй байхдаа боксоор хичээллэдэг байсан. Нэргүйн Энхбат гавьяаттай хамт Д.Банди багшийн секцэнд явдаг байв. Хөлөө гэмтээснийхээ дараа буудлагын спортоор хичээллэж эхэлсэн. Гавьяат дасгалжуулагч Өлзий-Орших болон одоогийн буудлагын шигшээ багийн дасгалжуулагч Алтанцэцэг нарын удирдлагад бэлтгэл сургуулилт хийж байгаад байт харваа руу орсон. Тэгэхээр спортын гурван төрлөөр хичээллэсэн болж таарч байгаа юм.

-Байт харваагаар ийм өндөр амжилт гаргах эх үндсийг аав тань тавьсан гэж ойлгож болох уу? -Бололгүй яахав. Тусад орсон цагаасаа л аавыгаа дагаж анд явсны ач буян. Ан агнаж сурсан минь буудлагын спортын том сургуулилт болсон. Наад зах нь амьсгалаа зөв хуваарилахаас эхэлнэ. Байт харваанд ч энэ хууль нөлөөлнө шүү дээ.

-Юунаас болоод хөлөнд өө гэмтэл авсан бэ?

-1984 онд гэнэтийн ослоос болж хөлөндөө гэмтэл авсан. Хамгийн эмзэг сэдэв маань болохоор энэ тухай ярих дургүй.

-Том ах тань ямар ажил эрхэлдэг хүн бэ. Өвөө- гийнхөө “шийрийг хатаах” үр ач олон байгаа биз дээ?

-Д.Баатарцогт гэж насаараа Төмөр замын вагон депод машинист хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Дунд ах Д.Батзориг ээжийн нутаг болох Хэнтийн Дадалд ажиллаж амьдарч байна. Даваагийн Дамбадондог гэж хүний үр ач зээ мэдээж олон болсон. Гэхдээ өвөөгийнхөө шийрийг хатаах нэртэй анчин, хүчтэй бөх гарах эсэх нь одоогоор хараахан мэдэгдээгүй л байна.

-Аавынхаа төрсөн дүү Жаргалтай хэр холбоотой байдаг бол?

-Өө холбоотой байлгүй яах вэ. Жаргал ах насаараа эмнэлгийн байгууллагад ажилласан. “Сүрьеэгийн Жаргал” гэхээр Дорнодынхон андахгүй. Жаргал ахын үр хүүхдүүд мөн л аавынхаа мэргэжлийг өвлөсөн. Охин Ж.Энхзул нь саяхан хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар профессор болсон байна лээ.

-Та төрсөн нутгаараа хамгийн сүүлд хэзээ очив?

-2009 оны эхний нарыг нутагтаа очиж харлаа. Аймгийн төвөөс холгүйхэн Чойбалсан сумын нутагт орших Халхын таван уул гэх үзэсгэлэнт сайхан газар дорнын талаас нар мандахыг харлаа. Юутай ч зүйрлэшгүй гайхамшиг гэж тэр л юм билээ Шинэ оны эхний нарыг нутгийнхаа тэнгэр дор, дорнын тал нутагт харж, гэргээн дулаан энергийг нь бүхий л биеэрээ мэдэрсэн болохоор 2009 онд алзахгүй байх. Дорнын тал нутгаар өвлийн жавар сөрөн давхиж явахдаа явдал замын дунд нэг зүйлийг ихэд бодож тунгаалаа.

-Юу тэр вэ?

-”Давааны цаана даваа” гэж манайхан ярьдаг. Хүмүүний амьдралд ялгаагүй давааны цаана даваа байх. Аварга болж, төрийнхөө далбааг олимпийн тэнгэрт мандуулснаараа би өөрийгөө амьдралын нэгэн даваанд дээр гарсан гэж бодном. Миний гараад байгаа давааны цаана дахиад даваа байна. Ус нутагтаа спортын цогцолбор сургууль байгуулж, хүүхэд залуусыг спортын олон төрл өөр бэлтгэж, тэднээс ирдээд үйд амжилт гаргаж гэмээнэ би өмнөө харагдаж байгаа даваан дээр гарах учиртай.

-Тэгэхээр та төрсөн нутагтаа спортын чиглэлийн цогцолбор сургууль байгуулахаар шийдчихсэн хэрэг үү?

-Шинэ оны эхний нарыг хараад надад ийм л бодол төрсөн дөө. Хэрвээ сургууль байгуулж ус нутгийнхаа хүүхд үүдийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийж чадаж гэмээнэ улсын цолтой хүчит бөх, аавынхаа дурсгалд зориулсан томоохон хүндэтгэл болох учиртай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *