Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан энэ сарын 13-ны өдөр хорих 461-р ангийн уулзалтын өрөөнд нас барсан. Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтэс Эрүүгийн Хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Одоогоор хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. Үүнд дүүргийн II прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна. Д.Амарсайхан Засгийн газраас “Петро чайна дачин тамсаг” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний орлогоос нэг хувийг нь хувийн данс руугаа шилжүүлж байсан гэх хэрэгт сэжиглэгдэн тус газар хоригдож байсан юм.