Үйлчлүүлэгч иргэнээс ирсэн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо, Сити плаза байрны нэгдүгээр давхарт байрлах “CU” салбар12 дэлгүүрийн үйл ажиллагаанд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус худалдааны газар нь “хотдог” нэрийн хоол үйлдвэрлэж, худалдаалах үйл ажиллагаа явуулахдаа эрүүл ахуйн шаардлага хангаагүй зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5.2 дахь заалтын дагуу зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан байна.
А.МӨНХНАРАН