Categories
мэдээ нийгэм

“Covid-19”-өөр хөнгөн өвчилсөн хүмүүсийн ой санамж, анхаарал төвлөрөл мууддаг

Эмч нар коронавирусийн халдварын шинж тэмдгийг өдөр өдрөөр нь дэлгэрэнгүй  бичжээ

Covid-19 өвчнөөр хөнгөн өвчилсөн хүмүүсийн ой санамж, анхаарал төвлөрөл бас мууддагийг Их Британийн Оксфордын их сургуулийн эрдэмтэд судалж тогтоожээ.

Өмнө нь коронавирусийн халдвар авч байсан ч өвчний шинж тэмдэг илрээгүй өнгөрсөн хүмүүсийг уг судалгаанд хамруулсан байна.

Тэднийг ой тогтоолтын болон танин мэдэхүйн олон төрлийн сорилоор шалгажээ. Гэтэл судалгаанд оролцогчдын ой санамж халдвар авснаас хойш зургаа хүртэл сарын хугацаанд мэдэгдэхүйц мууддаг нь тогтоогдсон байна.

Бас анхаарал төвлөрөх чадвар нь халдвар авснаас хойш ес хүртэл сарын хугацаанд эрс мууддагийг тогтоожээ.

“Халдвар илрэх үеэр өвчний ямар нэг шинж тэмдэг ажиглагдаагүй өнгөрсөн хүмүүсийн ой санамж, анхаарал төвлөрөл мууддаг нь энэхүү судалгааны үр дүнгээс харагдлаа” гэж Оксфордын их сургуулийн туршилтын психологийн тэнхимийн судлаач Сижя Жао ярьж байна.

Гэхдээ алдагдсан чадварууд нь 6-9 сарын дотор ихэнхдээ бүрэн сэргэж байгааг судалж тогтоожээ.

Хэдийгээр цөөн хүн туршилтад хамрагдсан, тэднийг сонгохдоо санамсаргүй түүврийн арга хэрэглээгүй ч Covid-19 өвчнийг бүрэн танихад чухал ач холбогдолтой судалгаа болсныг хөндлөнгийн мэргэжилтнүүд үнэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *