Categories
гадаад мэдээ

“COVID-19” тест өгөхийн өмнө шингэн зүйл уухгүй, тамхи татахгүй, хамраа бүрэн цэвэрлээгүй байх ёстой гэв

Оросын вирус судлаачид COVID-19 тест өгөхөд анхаарах зөвлөгөөг өгчээ

Оросын вирус судлаач эмч нар “COVID-19” тест өгөхөд гаргаж буй алдаануудын талаар өгүүлжээ. Тэд коронавирусийн халдварын тест өгөхөд ямар журам баримтлах талаар анхааруулсныг РБК агентлаг дамжуулсан байна. Коронавирусийн тест өгөхийн өмнө ус уухгүй, тамхи татахгүй мөн нусаа хүчтэй нийж хамраа цэвэрлээгүй байх ёстой гэнэ. Мөн лабораторийнхны хувьд ч тодорхой журмууд байх бөгөөд эмч нар дээж авах цагийг зөв тогтоож, шинжилгээ авах журмыг ягштал мөрдөх ёстой юм байна.

“Хамрын хөндий рүү дээж авах хэрэгслийг гүн хийгээгүй эсвэл тест авахын өмнө тухайн хүн хамраа сайтар цэвэрлэсэн бол дээж төдийлөн мэдээлэл өгч чадахгүй” хэмээн вирус судлаач эмч Татьяна Романенко онцолжээ. Амны хөндийгөөс тест авахын өмнө шинжилгээ өгч буй хүн хоол идээгүй, ам зайлагчаар амны хөндийгөөзайлаагүй байх ёстой гэнэ.

Шинжилгээ өгч буй хүн зохих журмыг баримтлаагүйн улмаас тестийн хариу алдаатай гарч болох гэнэ.

“Шинжилгээ өгөхөөс гурван цагийн өмнө юм уухгүй, тамхи татахгүй, шүдээ угаахгүй байх ёстой. Энэ бүхнийг зөрчвөл өвчин үүсгэгчийг олоход хүнд” хэмээн Оросын Ард түмнүүдийн найрамдлын их сургуулийн халдварт өвчин судлалын тэнхимийн эрхлэгч Галина Кожевникова анхааруулжээ.