ЭМЯ-ны мэдээлснээр, өнөөдрийн байдлаар коронавирусгий халдвар дэлхийн 213 улс орон, бүс нутагт бүртгэгдээд байна. Халдвартай хүний тоо 3 062 059 д хүрсэн бол 921 707 хүн эдгэрчээ. Тус өвчнөөр 211 433 хүн нас баржээ.
Өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл Сингапурын эрдэмтэд “COVID-19” халдвар хэзээ дуусахыг тооцоолсон талаар мэдээллээ.
Тус улсын Технологийн их сургуулийн судлаачид математикийн аргачлалаар дэлхийн 131 улсад коронавирусний халдвар хэзээ дуусах талаар урьдчилсан таамаг дэвшүүлсэн байна. Уг таамаглалаар, ОХУ-д 7 дугаар сарын 20-нд, ХБНГУ-д 8 дугаар 1-нд, Франц улсад 8 дугаар сарын 8-нд, Их Британид 8 дугаар сарын 14-нд, АНУ-д 8 дугаар сарын 24-нд ковидоос ангижрах бөгөөд дэлхий нийт энэ оны 11 дүгээр сарын 27 гэхэд “COVID-19” халдварт “Баяртай” гэж хэлнэ хэмээжээ.