Categories
гадаад мэдээ

“​Covid-19” халдвар тусаад эдгэрсний дараа шүд унаж болзошгүй гэж үзжээ

За прошедшие сутки в Кыргызстане у 668 человек выявили коронавирус. Умерли  еще 18 — K-News

Халдвар авсан хүмүүст илэрч болох өөр нэгэн шинж тэмдэг бол “Сovid-19” халдвар нь буйлны үрэвслийг хүндрүүлж, улмаар шүд унагах эрсдэлийг бий болгож болзошгүй талаар “The New York Times” сонин мэдээлжээ.

АНУ-д “Сovid-19”-ийн халдвар аваад эдгэрсэн насанд хүрсэн хоёр эмэгтэй, 12 настай хүү гэнэтийн байдлаар шүд нь унасан талаар мэдээлжээ. Ингэхдээ цус огт гараагүй, эхний эмэгтэй гаа хүлхэж байтал гэнэт шүд нь унасан бол, хоёр дахь эмэгтэйн шүд зайрмаг идэж байх үед нь унажээ. Дээрх хоёр эмэгтэйн нэг нь халдвар авсан хүмүүсийн “Facebook” группт нэгдэж, өөрийн туршлагаасаа хуваалцахад хэд хэдэн хүн түүнтэй адил шүдний асуудалтай болсон талаараа бичсэн байв. Зарим хүмүүсийн шүд үйрэх, харлах шинж тэмдэг илэрч байжээ.

Мөн АНУ-ын судасны өвчлөл судлалын Ангиогенезийн холбооны ерөнхийлөгч Уильям Лигийн ярьснаар “Сovid-19” нь шүдний мэдрэлийн төгсгөл хэсэг болон судасны дотор бүрхүүлийг гэмтээж, улмаар буйлны судаснуудыг гэмтээж болзошгүй. Калифорнийн шүдний эмч Майкл Ширер буйл үрэвсэх нь бие организмд нэвтэрсэн вирусийн эсрэг үзүүлж буй хариу үйлдэл байх боломжтой гэж үзэж байна.

Ютагийн их сургуулийн шүдний тулгуур эдийн эмч, доктор Дэвид Оканогийн хэлснээр “Сovid-19” өвчнөөс болж шүд шууд унах нь өрөөсгөл ойлголт бөгөөд харин “Сovid-19” тусахаасаа өмнө шүд нь өвддөг байсан, буйлны үрэвсэлтэй хүмүүс энэ халдвараар өвчилснөөр шүд, буйлны өвчлөлийг улам даамжруулж, эцэстээ шүд унах эрсдэлийг бий болгож болно гэж тайлбарлажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *