Categories
мэдээ цаг-үе

“COVID-19”-ийн шинжилгээнд 8900 төмөр замчныг хамруулаад байна

УБТЗ-ын хэмжээнд 15.6 мянган төмөр замчинд “COVID-19”-ийн шинжилгээ хийх судалгаа гаргаснаас одоогоор 8900 ажилтныг шинжилгээнд хамруулаад байна. Энэ талаар УБТЗ-д ажиллаж буй Шуурхай бүлгийн өнөөдрийн цахим хуралдаанаар хэлэлцсэн тухай ЗТХЯ-наас мэдээллээ.

“COVID-19” цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан УБТЗ-ын үйл ажиллагааны бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгааг хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Шуурхай бүлэг төмөр замд ажиллаж байгаа юм. Тус бүлгийн хуралдаанаар “COVID-19” халдварын хөл хорио тогтоосноос хойш төмөр замын өртөө, зангилааны тасралтгүй ажиллагаа алдагдахад хүрч буй эсэхийг хэлэлцэн, өчигдрийн хуралдаанд танилцуулж шийдвэрлэсэн халдварт өвчний 2000 оношлуур дуусаж, нэмж 5000 орчим оношлуур шаардлагатай байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *