Categories
мэдээ нийгэм

“Covid-19”-ийн халдвар авсан 36 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 509 боллоо

Коронавирусийн халдвар авсан 36 хүн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарсан байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 509-т хүрлээ гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Эдгээр 36 хүнийг ХӨСҮТ-өөс Яармагийн эмнэлэгт шилжүүлсэн байна.

Одоогийн байдлаар батлагдсан нийт тохиолдол 953, үүнээс 509 хүн эдгэрсан байна. 435 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.

Үүнээс хөнгөн 404, хүндэвтэр 27, хүнд 3, маш хүнд 1 хүн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *