Categories
мэдээ соёл-урлаг

“Cinema Awards 2019”: Монголын кино урлагийн шилдгүүдийг Холливуудын уран бүтээлчид шалгаруулна

“Өргөө сүлжээ кино театр” нь 2019 онд 10 жилийнхээ ойтой золгож байна. Энэ ойнхоо хүрээнд 2019 оны турш томоохон тэмдэглэлт ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Үүний нэг нь “Холливууд Монголд” олон улсын кино фестиваль мөн уг фестивалийн хүрээн дэх монголын кино урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Cinema Awards 2019” шагнал гардуулах ёслолын ажиллагаа ажээ.

Энэхүү шагнал гардуулах ёслол нь хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд цаашид 2 жил тутамд уламжлал болгон явуулна хэмээн Өргөө кино театраас мэдэгдлээ. “Cinema Awards 2019” -т 2017, 2018 онуудад кино театрт нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болсон 80 гаруй уран бүтээлээс шилдэг 15 -ыг нь үзэгчдийн санал, бокс оффисын жагсаалтыг харгалзан шалгаруулсан байна. Эдгээр бүтээлүүд нь “Шилдэг кино”, “Шилдэг жүжигчин”, “Шилдэг кино зохиол” гэх мэт 10 номинацид нэр дэвшин өрсөлдөх юм.

image

Энэ удаагийн шилдгийн шилдгийг шалгаруулах шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд анх удаа Оскар болон Эммигийн шагналт Холливуудын кино уран бүтээлчид ирж оролцож байгаагаараа онцлогтой. Алдарт “Game of Thrones” цувралын найруулагч Дэвид Петрарка, “Fantastic Beasts: The Crimes of Grindelwald” киноны жүжигчин Клаудия Ким, Холливуудын А зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак, “Crazy Rich Asians” киноны продюсер Тим Кодингтон гэх мэт 16 алдарт уран бүтээлчид тайзнаа гарч шагнал гардуулан оролцоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *