Categories
мэдээ улс-төр

Чуулганы нэгдсэн хуралдаан эхлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Маргааш буюу зургадугаар сарын 1-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр таарч байгаа тул УИХ-ын даргын зөвлөлийн хурлын шийдвэрээр өнөөдөр 10.00 цагаас нэгдсэн хуралдааныг зарлан хуралдуулж байна.

Хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Мөн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр орж ирж байна.

Түүнчлэн Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *