УИХ-ын чуулган өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-ны өдөр нээлтээ хийснээс хойш хоёр сарын хугацаанд нийтдээ 19 удаа хуралджээ. Энэ хугацаанд эрхэм гишүүд “хичээлдээ” хэр идэвхтэй суусан бол. УИХ-ын ирц шилэн болсноор гишүүд хэдэн цагт хуралдаа сууж, хэн нь ирэхгүй байгааг бүгд ил тод хардаг болсон.
Гишүүдийн ирцийн мэдээллийг хаврын чуулган эхэлсэн дөрөвдүгээр сарын 6-наас тавдугаар сарын 15 хүртэлх нийтдээ 13 удаагийн хуралдааны протоколоос хүргэхэд эрхэм 76 гишүүний 52 нь 1-11 удаа ямар нэг байдлаар “хичээлээ” тасалжээ.
Хамгийн олон тасалсан гишүүн гэвэл Б.Наранхүү 11, Х.Баттулга 9, С.Баярцогт 7, Содбилэг, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нар 6, Д.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр нар 5 удаа байна. Мөн Ч.Улаан, Х.Тэмүүжин, Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат нар -4 удаа
-Д.Арвин, Н.Номтойбаяр, Д.Сумъяабазар, Су.Батболд, Ш.Түвдэндорж, М.Энхболд, Л.Эрдэнэчимэг, Д.Хаянхярваа, М.Батчимэг, Л.Цог, Я.Содбаатар нар -3 удаа
-Б.Чойжилсүрэн, Х.Болорчулуун, О.Баасанхүү, Р.Амаржаргал, С.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Ц.Оюунбаатар, Ж.Эрдэнэбат, Ц.Дашдорж, Н.Батбаяр, М.Сономпил, Д.Батцогт, М.Зоригт, Л.Гантөмөр нар тус бүр 2 удаа
-Б.Бат-Эрдэнэ, Ё.Отгонбаяр, Д.Зоригт, Ж.Батзандан, Б.Гарамгайбаатар, Д.Сарангэрэл, С.Ганбаатар, Д.Ганбат, Сү.Батболд, Р.Бурмаа, С.Оюун, Д.Оюунхорол, Я.Санжмятав, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нар тус бүр 1 удаа чуулганы хуралдааныг тасалжээ.
Эндээс харахад үлдсэн 24 гишүүн л дээрх хугацаанд чуулганы хуралдаандаа идэвхитэй суусан байна. Чуулганы хуралдаан таслагчдын эгнээг Б.Наранхүү, Х.Баттулга нар тэргүүлж байгаа бол А үнэлгээ авах хүмүүсийн эгнээг УИХ-ын дарга З.Энхболд тэргүүлж байна.
Чуулганы хуралдаанаа нэг ч удаа таслаагүй гишүүд
-З.Энхболд
-Р.Гончигдорж
-Ж.Батсуурь
-Г.Батхүү
-Н.Батцэрэг
З.Баянсэлэнгэ
-Г.Баярсайхан
-Ц.Баярсайхан
-Л.Болд
-Б.Болор
-Д.Ганхуяг
-Ц.Даваасүрэн
-Д.Дэмбэрэл
-Д.Лүндээжанцан
-С.Одонтуяа
-Ц.Оюунгэрэл
-А.Тлейхан
-Г.Уянга
-Ц.Цолмон
Л.Энх-Амгалан
Ө.Энхтүвшин нарын гишүүд хүндэтгэх шалтгаангүйгээр, УИХ-ын даргаас чөлөө авалгүй чуулганы хуралдаанаа тасалдуулалгүй идэвхитэй оролцсон байна.