УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дараахь арван асуудлыг хэлэлцэхээр хуваарь гарчээ. Үүнд:
-УИХ-ын Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/:
-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх үргэлжилнэ/.
-“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх үргэлжилнэ/.
-Гэмт хэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:
-Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:
-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт:
-Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-“Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай ” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ танилцуулна;
-Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
-Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нар 2013.5.02-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нар 2013.8.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хувьцаа эзэмшигчдийн эрх, ашгийн тухай, эцсийн хэлэлцүүлэг/: